Ховд, Хэнтий аймгийн харваачид түрүүллээ

Twitter Print
2014 оны 07-р сар 12-нд 23:36 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадмын сурын харваанд эрэгтэйчүүдээс Ховд аймгийн Булган сумын уугуул, Орхон аймгийн “Хангарьд” спорт хорооны тамирчин, “Алтан дорнод майнинг сервис” ХХК-ийн харваач, Монгол улсын хошой мэргэн Л.Отгонбаяр 38 оноогоор нэгдүгээр байр, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин, “Жем Интернэшнл” ХХК-ийн харваач, спортын мастер Б.Батбаатар 38 оноогоор хоёрдугаар байр /оноо тэнцсэн/, Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн “Зуун мэргэн холбоо”, “Мандухай цэцэн” ХХК-ийн харваач, спортын мастер С.Өлзийсайхан 37 оноогоор гуравт, Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Алдар” спорт хороо, ЗХ-ний 33-0-р анги, “Монгол ус” ТӨК-ийн харваач Б.Баярсайхан 36 оноогоор дөрөвт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын уугуул, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын харьяат, спортын мастер А.Төртогтох 36 оноогоор тавдугаар байр эзэлжээ.

Харин эмэгтэйчүүдээс Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, “Чингис хааны дэлхийн академи”-йн харваач, Монгол улсын гоц мэргэн Х.Оюунчимэг 36 оноогоор тэргүүн байр, Увс аймгийн Тэс сумын уугуул, “Алдар” спорт хорооны тамирчин улсын мэргэн Д.Норжмаа 36 оноогоор хоёрдугаар байр, Өмнөговь аймгийн Баяндалай сумын уугуул, Чингэлтэй дүүргийн биеийн тамир спортын хорооны тамирчин, спортын мастер И.Цэцэгмаа 35 оноогоор гуравт, Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Шинэ Налайх” багийн харваач, спортын мастер Б.Пунсалдулам 35 оноогоор дөрөвт, Өмнөговь аймгийн Хан Хонгор сумын харьяат, “Ажнай-Таван Толгой транс” ХХК-ийн харваач, спортын мастер О.Чинзүрх 35 оноогоор тавдугаар байр эзэлсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.