Цусыг төлжүүлэх гурван гол зүйл байдаг

Twitter Print
2021 оны 04-р сар 21-нд 16:58 цагт
Мэдээний зураг,

-Цус багадалтын үед уламжлалтын зүгээс ямар арга хэмжээ авч, ямар эмчилгээ хийж болох вэ?

-Цус багадалт галын илчтэй их холбоотой. Цусыг төлжүүлэх гурван гол зүйл байдаг. Энэ нь хонины мах, тэр дундаа хонины ястай махтай шөл, үхрийн сүү, анар жимсний шүүс юм.

Ходоодны галын илчийг сайжруулах хоол унд идэж, анар жимсний шүүс сайн хэрэглээрэй. Мөн Данмамайжүг гээд талхан эм байдаг.

Үүнийг өдөртөө 1-2 тунгаар уух хэрэгтэй. Цусыг төлжүүлэхийн тулд цусны эргэлтийг сайжруулж, зөв зохистой хөдөлгөөн хийж хэвшвэл сайн.

Цус багадсанаас хий хямардаг тул бүх биеийн тосон массажийг долоо хоногтоо нэг удаа хийлгэж, хийн цэгүүдийг төөнөвөл сайн нөлөөтэй.

Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.ОДОНЦЭЦЭГ

Эх сурвалж: Уламжлалт анагаах ухаан сонин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.