Монголын бүх өрийг Москва, Бээжин хоёрын хэн нь худалдан авч, аль аймгийг нэхэх вэ

Twitter Print
2020 оны 01-р сар 04-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Ядаж гурав алхаад, гурав хоноод баригддаг байх юмсан. Өнгөрсөн жил манай энхрий хайрт Ерөнхийлөгч Америкт айлчлах үеэр дагалдаж явсан бизнесийнхэн өлгөөд авамгүй, өргөөд хаямгүй мэдээлэл ам дамжуулан шивнэлдсээр ирж билээ.

Тэр нь Хаанбанкны 54,4 хувийг Ерөнхийлөгч авч байгаа тухай, үүнтэй холбоотойгоор тус банкны 36,28 хувийг эзэмшдэг Таванбогдын Баатарсайханыг дуудаж ардчиллын оронд сэм уулзалдсан тухай яриа байлаа. Харин Хаанбанкны 54,4 хувийг эзэмшдэг Японы иргэн Х.Савада өөрийн хөрөнгөө зарах гэж зарав уу, дарамтанд ороод алдаж байна уу гэсэн асуултын хариултыг хайцгаасан улс л онгоцноос буусан гэдэг.

Саяхнаас мөн л Хаанбанкны өнөөх алдарт 54,4 хувийн тухай мэдээлэл үе үе сөхөгдөх болсон. Гэтэл Ерөнхийлөгч маань ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэнэ гээд мэдэгдчихлээ. Нийтдээ тэтгэврийн зээлтэй 230 мянган иргэн байгаагийн 60 хол давсан хувь нь Хаанбанкны харилцагчид байдаг аж. За тэгэхээр Ерөнхийлөгчийн хувь эзэмшдэг байж болох, эсвэл хувь эзэмших гэж байгаа Хаанбанкны зээлийг төр төлж таарах нь тодорхой болчихлоо. Тэгэхдээ Салхитын мөнгөний ордыг барьцаалан 800 тэрбумын зээл авч, түүнийхээ 60 хол давсан хувийг Хаанбанкинд хүлээлгэн өгөх хувилбар яригдаж, хууль нь ч бэлэн болж байх шиг.

Салхитын мөнгөний орд түрүүчийн МАНАН-гийн амнаас мултарч, Хүрэлсүх, Занданшатар, Баттулга нарын байгуулж буй шинэ МАНАН-гийн араанд орж байгаа нь энэ аж. Монголын төр цадаад хэхэрч байсан хуучин МАНАН-гийн амнаас гарч, цадах гэж гэдсээ бэлдсэн шинэ МАНАН-гийн араанд орсон нь энэ үйлдлээр тодорхой болчихлоо. За тэгээд хоёр бухын дундуур үнэг болж гүйгээд, өнөө хэдэн хөгшчүүд маань нэг удаадаа өр зээлнээс салах нь ч салах бололтой. Гэвч энэ үйлдэл өөрөө юуг харуулж байна вэ? Дараагийн МАНАН өөр хэдэн орд газраар тоглох вэ? Бас дахиад хэдэн тэрбумын өрөөр гадаад өр зээлээ нэмэх вэ? Тэгээд өрөндөө хэзээ, аль аймгийн нутгаа өгөх вэ?

М.Энхболдыг 2017 онд Хятадад айлчлах үед өмнөд хөршийнхөн манай бүх гадаад өрийг худалдан авч, улсаараа ганц Бээжингээс хамааралтай болох нь гэж хэсэг шуугисан. Одоо тэгвэл хар жагсаалт руу хар хурдаараа харайлгаж байгаа, 30 тэрбум доллар буюу манай 10 шахам жилийн төсөвөөр хэмжигдэж буй Монголын бүх өрийг Москва нэг л өдөр худалдаж авах уу, Бээжин өрсөж авах уу? Дараа нь Баян-Өлгийг нэхэх үү, Өмнөговийг авъя гэх болов уу? Манай Баттулга толгойлогчтой, Хүрэлсүх дагалдагчтай, Занданшатар хуягтай шинэ МАНАН аль аймгаа өгөх юм бол? Халх голыг ч өгчихөж магадгүй. Угаасаа тэнд Бурмаа сайдын үед Баттулгатан мөрөө үлдээсэн.

ҮАБЗ шийдлээ гээд л дуусаа биз дээ. Уг нь энэ гурвыгаа эвтэй байгааг хараад баярлах юм. Үгүй тэгээд эвтэй байгаагаа ашиглаад урагшаа зүтгээд улсаа хөгжүүлдэггүй, ухалзаж идээд байдаг нь ямар учиртайг чөтгөр л мэдэх байх. Шинэ МАНАН хэзээ цадах вэ, эсвэл цадах мэдрэмж нь ажиллагаагүй болсон уу? Нэгэнт дахин шинэ МАНАН-тай болсон нь олон үйлдэл дээр тодорхой харагдаж байгаа юм чинь өөр сонголт хийж, өөр цаг үеийнхнийг парламентад дугуйлахын төлөө их багагүй хөдөлж, боловсрол, бодлого юу чаддаг бүхнээ ашиглан залуусаа дэмжээд дуусах уу? Үлдэх үү, үрэгдэх үү...жинхэнэ утгаараа ийм асуулттай ингээд нүүр тулдаг л юм байна.

Би бол мафийн сүлжээнд ороогүй залуусыг чадлаараа судалж, чансаагаар нь эрэмбэлж байгаад дэмжинэ.

Р.Эмүжин 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.111.187) 2020-01-06 15:07
      • 0
      • 1

      Монголын баялагаар их тоглосон ЦАДАЖ ханадаггүй БАТТУЛГА хэзээ үхэж далд орох болоо.

      Хариулах

    • зочин

      (202.126.89.119) 2020-01-06 01:34
      • 1
      • 0

      Дандаа их сонин сонин юм бичих юм Бмтгий дандаа харлуулах талаас нь нийгмийг бужигнуулах гээд бай

      Хариулах