Хоёр дархан аварга зодоглосон наадмаар найман бөх шинээр улсын цол хүртлээ

Twitter Print
2014 оны 07-р сар 12-нд 22:09 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2223, Их монгол улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн Үндэсний их баяр наадамд нэг арслан, нэг гарьд, нэг харцага, таван начин нийт найман бөх шинэ цолоор энгэрээ мялаалаа. Монгол улсын арслан цолоор Увс аймгийн Ховд сумын харьяат Н.Батсуурь, улсын гарьд цолоор, Завхан аймгийн Идэр сумын харьяат С.Жаргалсайхан, улсын харцага цолоор, Ховд аймгийн Чандмань сумын харьяат Б.Пүрэвсайхан харцага цолоор, Говь-Алтай аймгийн харьяат аймгийн арслан Б.Суманчулуун, Архангай аймгийн харьяат аймгийн асрлан Н.Адьяабат, Завхан аймгийн Алдархаан сумын харьяат аймгийн арслан Л.Лха-Очир, Засагт ханы Завхан дэвжээний бөх цэргийн арслан Б.Бадамсүрэн, Төв аймгийн Баяндэлгэр сумын харьяат хурц арслан Ч.Батчулуун нар Монгол улсын начин цол шинээр авсан байна.

Өнөө жилийн наадмын нэг онцлог нь хоёр дархан аварга зодоглосонд байлаа. Нэгэн үе “зургаан залуу заан” гэж ард түмэндээ хүндлэгдэж явсан бөхчүүдээс даян аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нар дархан аварга цол хүртсэн. Монгол бөхийн хамгийн дээд цол хүртсэн хоёр бөх маань Ардын хувьсгалын 93 жилийн ойн барилдаанд зодоглож Г.Өсөхбаяр дөрөв, А.Сүхбат хоёр давсан билээ.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.