
Монголдоо ирээд 1 жил боллоо. Эх орондоо ирээд мэдэрсэн хийгээд болсон хөгтэй, хөггүй кэйсүүдээ бичлээ.
НУС, ШҮЛС буюу “ГАХ, ГУХ”
- Гэрийнхээ буйдан дээр сууж байснаа гэнэт урагшаа тонгойж шал руугаа нусаа нийж, шүлсээ хаядаггүй мөртлөө олон нийтийн гудамж талбайг бол үл хайрлахыг яруу тодоор үзүүлнэм зэ
ОРЦОНДОО ТАМХИ ТАТАХ
- Гэрийнхнээ тамхины утаанаас хамгаалаад байгаа бололтой олон нийтийн өмч болох орцыг тамхи татах цэг гэж андуурах хүмүүс олон болой
ЭРҮҮЛ МЭНД
- Агаар солигдсонтой холбоотой юу энэ онд олон удаа ханиад хүрлээ.
- Дэлхийн 196 улсаас манай улс агаарын бохирдлоороо №.1-т жагсдаг гэхээр урам хугарах, уур л хүрэх зэрэгцнэм
- Эмнэлэгт очлоо. 9 сард хоолойгоо үзүүлэхэд “Хоолойны махаа авахуулах юм бол манай эмнэлэгт он гаргаад ирээрэй” гэлээ... Аан???? Тэр болтол үхэхгүйг хичээе дээ
- Манай ард иргэд эмнэлэгт очих бүрт “Тэдэн сарын дараа ир!” гэж ширүүхэн хэлүүлэхийг хэдэнтээ сонсож байсан л байх даа. Хөөрхий дөө
КОФЕ ШОП
- Би хувьдаа чимээгүйхэн сайхан тайван суух гэхээр цайны газрын ажилчид нь өөрсдөө тас тас хөхрөлдөж, үйлчлүүлэгчээ харж нудралдан инээлдэх
- Үйлчүүлэгчид ч гар утсаараа видео колл хийгээд тавтай суух аргагүй болох юм...
ШУДАРГА ЮМ ШИГ МӨРТЛӨӨ ҮНЭНЧ БИШ
- Би очиж л байна. Очиж байнаа...
- Би буцаагаад өгнө шүү дээ…
- Машинаа түр зээлчих....
- Мөнгө хэрэгтэй болчихлоо. 30 саяыг зээлүүлчээч?... /Ядаж байхад буцааж авах ямар ч баталгаагүй хүн хэлэхээр хэцүү юм аа. Ямар зөвхөн над дээр бороо асгардаг шиг мөнгө бас асгарах биш дээ/
- Гадаадад очихоороо ёс зүйтэй байж чаддаг хэрнээ эх орондоо яахаараа чаддаггүй болчихдог юм бэ?
МЭДРЭМЖГҮЙ ХҮМҮҮС
- Хуваалцах хүсэлгүй байхад хүний хувийн амьдралын нарийн ширийн зүйлийг мэдэхийг хүсээд байдаг хүмүүс их байх юм аа. Миний хэнтэй суух бас суухгүй байх тэдэнд еөөөөөөр хамаааааагүй ш д
- Хүн аяга угааж байхад өөрийнхөө аягыг дундуур оруулж ирснээ угаагаад наасан… Нас тогтсон хүний түгээмэл үйлдэл ийм байхаар яах вэ?
- Зарим машины жолооч автобустай тэрсэлдээд зам булаацалдаад л явах юм
ГАНДАНТЭГЧИНЛЭН ХИЙД
- Ерөнхийдөө нилээн бохир, унжсан дарцаг, лам нар хийгээд зочдын суудал бас дээрх дэвсгэр гээд бүх л зүйл нь сүжиг гэхээсээ сэжиг төрүүлнэ
- Хаалгаар орох гэсэн намайг лам нь түлхэн байж өөрөө гарах юм. Аяа? Өнөө энэрэнгүй хийгээд нигүүлсэнгүй сэтгэл нь хаашаа нисээд одчихсон юм бэ?
- Намайг гадаад хүн гэж андуурсан бололтой нэг ламхай гүйж ирснээ нэг юм үзүүлээд “Мони? Түвэнти долларрр??” гэх нь айдас хүргэм
ЗАМ ТЭЭВЭР
- Хүссэн автобусаа 10-20 минут хүлээх нь энгийн..
- Ирсэн автобусанд хөл тавиад л жолоочийн найранд оролцож, найранд дуугаа өргөхийг нь бас дуулах ур чадвар, дууны сонголтыг.... Би ажил дээрээ Youtube чарлуулан дагаж дуулахтай ялгаа алга бус уу?
- Буудлууд маш хол хол байх юм аа. Нэг бол буух газраа өнгөрч, үгүй бол буугаад 10-аад минут бас алхах... Хөл гартаа гэмтэлтэй, хөл хүнд байгаа хүмүүсээ яа гээд байгаа юм? “Чи одоо буу! Одоо алхаад яв. За юу!” гэх бол наад захын үзэгдэл. Буудлаа нэмэх биелэшгүй үзэл юм уу?
- Зарим зорчигчид ч гэртээ байгаа юм шиг амьдарлын эрээн бараан хийгээд адал явдлаа танихгүй хүмүүстэй хуваалцахаасаа огт татгалзахгүй хүч үзэх юм.
- Өвөгчүүд энэ цаг үед маск зүүхгүйгээр бөгшүүлж ханиахдаа санаа зовох гэж огт байхгүй, ханиалгаж найтаах, хахаж цацахаа юман чинээ бодохгүй. Яг л “Хуучин хүү” хэвээрээ
ДЭЛГҮҮР
- Ажил хийж олсон цалингаараа үйлчилгээ авахдаа бараг худалдагчаа уурлуулахгүйн тулд долигнох янзтай байх ёстой.
Мэдээж бие биедээ хүндэтгэлтэй хандах хүмүүний ёс ч харамсалтай ярвайна, зарим худалдагчид ч…
За, худалдагчийн дийлэнх нь, бүгдээрээ гэсэн ч яадаг юм!
Хоёр хуруугаа сайхан шүлсдэж байгаад гялгар тороо нээж, халуун сэтгэлгүй аятай хүний идэх юмыг тар няр хийтэл шиднэ.
Хуруугаа норгодог зориулалтын юм аваад бэлдчих ухаангүй бас тийм дулаан сэтгэл ч гэж байхгүй шүү.
Тэгээд бас энэ олон жил үйлчилгээний газар ажилуулж ирсэн гэхээр...
Зарим нь бүр зүгээр гялгар уутаа шидэж дөхүүлээд л болоо.
- Ядаж байхад хумсаа аймаар урт ургуулж, элдэв өнгөөр будсан нь ч…
- Харц марц бол үйлчлэгч рүү биш харин шал өөр тийш, гар утсаа хүзүү мөрөөрөө хавчиж байгаад чарлангаа мөнгө бараа хоёрыг солилцох ч нэгэн байна.
- Орох, гарах хаалга нь давчуу гэж яана? Аль эвсэл заавал нэг, хоёр хаалга нь түгжээтэй байх юм. Том дэлгүүрүүдийн хаалга нь юмны үнэтэйгээ адилхан хүнд гэж яана? Үйлчлүүлэгчид бүгд тэр хүнд хаалгыг хамаг биеэрээ мөрлөн түлхэж хүчээ үзүүлэн тэмцэлдэн орж бас гарахдаа үнэтэй барааг нь хараан байж гарах нь ч олонтоо...
- Хайсан бүтээгдэхүүнээ худалдагчаас асуухаар худлаа үнэн ч гэсэн нүүрний баясал үзүүлж дөхүүлээд өгдөггүй юмаа гэхэд эрүүгээрээ заахдаа “Би бага цалинтай хүн шүү” гэх уураа хавчуулахаасаа огт санаа зовохгүй юм.
БОЛОВСРОЛ
- Соц үеийг дууриаж тогтсон 9 сарын 1 гэх тогтолцоогоо хэзээ солих юм бэ?
- Манай улсын цаг агаарыг хүүхдийн нэн чухал эрүүл мэндтэй холбоод үзэхээр 8 сарын 1-нд хичээлийн шинэ жил байх нь л хамгаас зохистой санагдах юм.
- Дулааны улиралд хүүхэд багачуудаа юу юугүй онол, хичээлээр бөмбөгдөхийн оронд сургуультайгаа, сургуулийн хүрээлэн буй орчинтой танилцах танин мэдэхгүй, ангийн хүүхэд, багш нартайгаа дотносох хүний мөн чанар луу түлхүү хандсан, ан амьтан, ургамал хайрладаг энэрэнгүй сэтгэлтэй хүүхэд бий болгохын төлөөх суурь мэдлэг олгох хичээл ороод өгөөчэээээээээ????.
- Хүүхдийг тарчлаан зовоох бодлоготой аятай, 5, 6 цагаар ямар ч хөдөлгөөнгүй нам суулгаад дэвтэр дээр самбараас хуулуулаад л байна, хуулуулаад л байна.
- 2022 онд нэг ангид 50-иас дээш тооны сурагч сурч хүмүүжиж буй кэйс хот хөдөөгүй зөндөө байна
- Нэг анги танхимд хүүхдүүдийг шахцалдуулж суулгаж ном сургана гэдэг бараг “Яах гэж сургуульд орсон юм? Хохь чинь” гэж шийтгээд байгаа юм биш үү?
- Сурах бичгүүд нь ч үл ойлгогдох, чанар, логик муутай, үг үсэг, найруулгын түмэн алдаа мадагтай. Жишээ нь, “Хөгжим” гэдэг сурах бичигтэй. Хөгжим чинь англиар Instrument. Хүүхэддээ зөвхөн хөгжмийн зэмсэгний талаар заах гээд байгаа юм уу? “Дуу хөгжим”-ийн талаар хичээл заах гаад байгаа биз дээ! Тэгвэл сурах бичиг зүгээр “Хөгжим” биш “Дуу хөгжим” гэсэн гарчигтай байх ёстой! Ямар гээчийн мэдлэггүй гар сурах бичиг боловсруулсан юм бэ?
- Ер нь суурь болох хүмүүжлийн агуулгаар хичээл орохгүй бол харанхуй, барбаризм чиглэл рүү өнхөрч, гүйж байгаа кэйс бодитоор харагдаж л байна.
- Боловсролын удирдлагын бодлого whereeee юм бэ? Where? Where?
АЖИЛ, ХУРАЛ УУЛЗАЛТ
- 9 цагийн арга хэмжээнд хаалгаараа яг 9 цагт орж ирвэл WOW шүү. Ядаж 8:45-нд цугларах ухаан байхгүй юу? Зарим хөгжилтэй орны хүмүүс цагаа 10 минутын өмнө болгож тавьдаг нь аливаад хоцрохгүйн тулд шүү
- Бүгдээрээ биш ч ангийн хуралд оролцож буй дийлэнх эцэг эхийн биеийн хэлэмж хэцүү, хэцүү. Санаатай юм уу, санаадгүй юм уу залхуу нь хүрч төвөгшөөсөн, хөмсгөө зангидаж, уурласан янзтай...
- Хурал цуглаанд өнгө алаглуулсан хувцас өмсч, үнэтэй цүнхээ ширээ дээр тавьж үзүүлж, хумс, гоёл чимэглэлээ бусдад харуулж, бохио зажлангаа, утсаар ярингаа бас хумсаа цэвэрлэнгээ суух эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч нар ч байна.
- Мөн адил ажил дээрээ ар гэртэйгээ тас тас ярих үнэхээр ичмээр
ТЕЛЕВИЗ
- Хэнд ч хэрэггүй зурагтын хөтөлбөр маш их байна.
- Дата анализ хийсэн олон улсын тоймч ч цөөхөн байна
- Шинжлэх ухаан, эрүүл мэнд, утга зохиолын хөтөлбөр хомс байх юм.
- Хоолны соёл бол том соёл... Даанч манайд бол улс орны хоолны соёл, үүссэн түүх гэх мэт танин мэдэхүйн чиглэл талаас гэхээс илүүтэй, айлын хөрөгчинд байгаа хүнсээр тар няр гэж хоол хийж байгаа тогооч нь “Ингээд хийчхие”, “Ингэж хутгаад л боллоо” гээд байх юм... Аль эсвэл би дан тийм нэвтрүүлгийг л түүж үзээд байна уу?
- Мэдээний нэвтрүүлэгчид маань яа яа яа. Эгээ партид орох гэж байгаа юм шиг нүүр будалт, үс засалттай, яв ягаан, шав шар хувцастай. Ганган тансаг гэх үү, мэдрэмжгүй гэх үү?
- Цаг агаар уншиж буй хүмүүс маань мэргэжлийн бус бараг секс модель шиг хувцаслаж бас наалинхай дуугарч, аальгүй хөдлөх юм аа.
- Улиг болсон хэрүүл зодоонтой, залилан, авилгал, мөнгө төгрөг, үнэтэй машин, байр оруулсан нэгэн хэдийн үйл явдалтай бас дундуур нь бараа, бүтээгдэхүүн сурталчилсан маягтай гээд муу бүхэн ундарсан кинонууддаа цэнзүүр тавиач ээ, Соёлын Яам гуай?
АМЬТАН
- Хоёр нохойгоо хөтлөөд явж байхдаа танихгүй хүнээс зөндөө үг сонсоно гээч? Яасан илүү хэл амтай ч хүмүүс байдаг юм…
Томчууд аминдаа хүүхэддээ өөрийгөө хамгаалах менежмент заагаад байгаа бололтой “Пээ? Ямар аймаар нохой вэ! Тэр нохойнууд хазна шүү. Хурдан явъя!” энэ тэр гэх нь байнгын үзэгдэл.
Та нар боль л доо? Уяатай, хүзүүвчтэй, хошуувчтай шүү дээ.
Хүүхдээ амьтанд дургүй, энэрэх сэтгэлгүй өсгөнө гэдэг бас хий хоосон айлгаж бас шууд гүтгэлгэ хийнэ гэдэг ариун явдал уу эсхүл гэгээлэг хүмүүжил үү?
- Хүний өмч хөрөнгө рүү муу муухайгаар халдах нь тэгээд зүгээр үү?
- Хүүхэддээ амьтантай эвээр, үнэн зөвөөр харьцаж сургах хүүхдийн хүмүүжил, амь насанд ээлтэйг сураагүй, мэдээгүй л байна даа.
- Өөр нэг харамсалтай үзэгдэл бол нохойтой хүмүүсээс гардаг нүд орой дээр гарам үзэгдэл бол нохойг үүлдэртэй, үүлдэргүйгээр ялгаварладаг явдал ба “Манайх бол хххх үүлдрийн нохой” гэнэ. So what?
- Тэжээж буй амьтандаа хариуцлагагүй ханддаг эзэд бас байна. Тэр нь “Нохойныхоо баасыг нь аваарай” гэхээр “Яах гэж?” гэх эзэд нь билээ.
Тэжээж байгаа нохойныхоо баасыг гялгар торонд хамж аваад торныхоо амыг сайтар уяад, хогны саванд хийж байгаарай, миний дүү нар.
БАЙГУУЛЛАГЫН ШИНЭ ЖИЛ
- Байгууллагын шинэ жилийг цомхон, хөгжилтэй, ямарваа нэгэн эрсдлийг сайтар бодсон арга хэмжээ болгох зохистой санагдлаа.
- Байгууллагын хувьд бас хувь хүний хувьд эдийн засгийн хувьд ачаалалттай, гэр бүлийн хурим найр аятай зохион байгуулах нь хүндрэлтэй санагдмой.
АЯЛАЛ
- "Хойд Цэнхэрийн агуй"-г очиж үзсэн хүн бүрийн сэтгэл шимшрэх хэмжээний
- "Цэнхэрийн рашаан"-аар үйлчлүүлж байгаа нь ч чарлaсан шуугьсан хүмүүс...
С.Оюунбилэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(71.231.186.205) 2023-01-16 15:32Hahaha
Хариулах