
Цэрэг татлагын шинэ журмыг эсэргүүцэгчид эмх замбараагүй байдал үүсгэсээр байна. Энэтхэгийн зүүн зүгийн Бихар мужид цэрэг татлагын шинэ журмыг эсэргүүцэгчид нийтийн эзэмшлийн байшин барилгуудыг сүйтгэж, галт тэрэгний буудлуудыu тонон дээрэмдэж, эрх баригчдаас шийдвэрээ цуцлахыг шаардаж байна.
Эмх замбараагүй байдлын үеэр 1 хүн амь үрэгдэж, 10 гаруй хүн бэртэл гэмтэл авчээ.
Энэтхэгийн эрх баригчдын баталсан цэрэг татлагын шинэ журам нь Энэтхэгийн армид алба хаагчдын дундаж насыг бууруулах, залуусын цэрэгт алба хаах хүслийг нь нэмэгдүүлэх зорилготой аж. Шинэ журмыг эсэргүүцэж буй иргэдийн гол гомдол нь өмнө нь цэргийн албанд татагдсан залуустай 17 жилийн гэрээ хийдэг байсан журмыг цуцалсан явдал юм.
Шинэ журмаар цэргийн албанд татагдсан залуус цэрэгт дээд тал нь 4 жил алба хаах аж. Өмнө нь залуус урт хугацааны гэрээ байгуулаад, цэргийн албаа хааж дуусаад үлдсэн амьдралдаа улсаасаа нийгмийн халамж хүртдэг байжээ. Шинэ журамд энэ зүйл заалт байхгүй болсоноор цэрэгт алба хаасан залуусын ирээдүй тодорхойгүй болно хэмээн иргэд бухимдаж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Хха
(66.181.161.31) 2022-04-09 17:39Ххо
Хариулах
Зочин
(66.181.187.218) 2020-11-19 13:21Баярлаа
Хариулах