Америкт Ираны нутаг нэгтнүүд аймшигтай үхэлд хүрчээ

Twitter Print
2013 оны 11-р сар 12-нд 12:30 цагт
Мэдээний зураг,

Нью Иорк хотноо урлагын тоглолтоор очоод байсан Ираны нэгэн хөгжимчин хамтлагынхаа гурван нөхрийг гэнэт буудаж хороогоод дараа нь амиа хорлосон хэрэг гарчээ. Бруклин дүүрэгт энэ хэрэг гарсан бөгөөд орон нутгийн хэвлэлээр мэдээлж байгаагаар  The Yellow Dogs гэх нэртэй хөгжмийн энэ хамтлаг Тегеранаас аль 2011 онд АНУ ирсэн байна. Харин ирээд удаагүй байхдаа энэ аллагын эзэн  Рафи Акбарыг хулгай хийсэнийх нь төлөө хамтлагаас хөөсөн аж.

Аймшигтай энэ хэргийн гэрчүүдийн мэдээлсэнээр: хэргийн эзэн "Яах гэж чи намайг Иранаас энд авчирчихаад дараа нь хог дээр гаргасан юм бэ?" гэж хөгжимчдийн нэгэнд хашгирч байсан байна.

Харин The USA Today сонины мэдээллээр алуурчин Free Keys гэх ираны хөгжмийн өөр хамтлагын гишүүн байсан. Тэрээр Yellow Dogs хамтлагын ах дүү хоёр,мөн өөр нэгэн хөгжимчнийг буудаж хороогоод дараа нь дээвэр дээр гарч духандаа сум зоосон гэнэ.

 Yellow Dogs хамтлагын менежер Али Салехезадын өгүүлсэнээр, алуурчин хохирогчидтой сайн танил байсан бөгөөд "маш харамсалтай нэгэн зөрчилдөөний" талаар олон сарын турш ярьдаг байсан аж.Харин мөрдөн байцаагчдын таамаглаж  байгаагаар энэ хэрэг явдал мөнгөнөөс шалтгаалсан байж болзошгүй.

  Иранд хувьдаа галт зэвсэг эзэмших хориотой байдаг учраас хэрвээ Иранд байсан бол энэ хэрэг гарахгүй байсан.Хамтлагынхан Америкт ирэхдээ нээлттэй нийгэмд рок- хөгжим тоглох хүсэл сонирхолтой байсан. Иранд бол соёл ёс заншилын хууль ёсоор энэ бүтэшгүй мөрөөдөл. Тиймээс  рок- хамтлаг тэнд хөжиж дэвших ямар ч боломжгүй. Тэд нэр алдартай хөгжимчид болохыг хүсэж байсан.Гэвч ийм л хувь заяа хүлээж байж дээ гэж  тус хамтлагын менежер ярьжээ.

Хүний газарт нутаг нэгтнүүд эв эвдрэлцээд зогсохгүй гар зөрүүлж,бүр хэн нэгнийхээ аминд хүрнэ гэдэг төсөөлшгүй их харамсал. Өнөөдөр олон газар усны бараа харж ,хүний газар амьдарч байгаа монголчууд бидний хувьд гэхэд хааяа архины балаг , мунхагын хар гайгаар гар зөрүүлэх явдал мэр сэр гардаг учраас  энэ мэт сэтгэл хирдхийлгэм аймшигтай явдлаас болгоомжилж явах хэрэгтэй мэт.

    Л.Отгонбат

 

 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.