Богинохон амьдралд алт мөнгө цуглуулж биш, мөрөөдөлдөө зарцуулж дурсамж дүүрэн амьдах чухал

Twitter Print
2022 оны 12-р сар 31-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Мөнгөтэй болж чаддаггүй хүмүүст ажиглагддаг нийтлэг шинж. Олон новш цуглуулах дуртай ба хэрэггүй юмаа хаяж чаддаггүй хүмүүс. Дурсамж бол сэтгэл дотор үлддэг болохоос эд зүйлс биш.

Орон зай эзлэн арчилгааны зардал шаардаж байдаг юмсыг харах бүрт хүн өөрийн мэдэлгүй стрессдэж байдаг. Олон юмтай байх тусмаа хяналтаа алдаж өөрт жинхэнэ хэрэгтэй зүйлээ мэдэхээ больчихдог нь харамсмаар.

Тэд юм цуглуулах хоббитой байх нь их бөгөөд ихэвчлэн өнгөрсөндөө ач холбогдол өгч хуучнаа дурсаж амьдрах дуртай байдаг. Сэтгэлийнхээ хоосон орон зайг эд бараагаар дүүргэхийг хичээдэг тул бага мөнгө олсон ч өсгөж үржүүлэхээсээ өмнө яажийгээд гоё хувцас хүнд гайхуулах зүйлс авч орхино.

Тэгээд юмнууд нь ихсэн багтахаа болиод ирэхээр тэрэндээ тохирсон том гэр орон агуулах сав худалдаж авах зэргээр хэрэггүй юм цуглуулах циклдээ ороогдож улам л гарч чадахаа больдог.

Хаана хийснээ умартан хайж олох гэж цухалдах, алийг нь алинтай хослуулж өмсөх үү энэ тэр гээд хамаг цаг энергиэ байнга эд зүйлсдээ зарцуулж байдгаа тэд ухаардаггүй.

Амьдрал богинохон алтан цагаа зөвхөн хэрэглэдэг цөөн юм өөрийг тань чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс хүсэл мөрөөдөлдөө зарцуулж дурсамж дүүрэн амьдарцгаая.

Нарангэрэлийн Мөнхгэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.