Улсын гарьд И.Доржсамбуу өвдөг шороодлоо

Twitter Print
2014 оны 07-р сар 11-нд 18:10 цагт
Мэдээний зураг,

Үндэсний их баяр наадам, Ардийн хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн хоёрын даваа үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадамд зургаан аварга, зургаан арслан, таван гарьд, 12 заан, 20 харцага, 53 улсын начин зодоглож байгаа аж. Хоёрын даваанд улсын гарьд И.Доржсамбуу, улсын заан Ц.Баярсайхан, Д.Одгэрэл, улсын харцага Д.Батболд, улсын начин Ду.Батбаяр, У.Балжинням, Б.Заяамандах зэрэг хүчтэнүүд өвдөг шороодлоо.

Монгол түмний хүндэтгэлийг хүлээсэн улсын гарьд И.Доржсамуу 2008 оны наадмаар найм даван үзүүрлэж гарьд цол хүртэж байсан. Мөн улсын заан Д.Бямбадоржийн хүү Заяамандах бөхийн удам залгаж гарч ирсэн залуу хүчтэн билээ. Түүний хувьд дараа жилийн наадмыг хүлээх боллоо.

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.