Олныг хамарсан тэмцэл, жагсаал цуглааны үед Учрал сайдын зөвлөл интернэт болон утсан харилцааг хэсэгчлэн эсхүл бүхэлд нь хаана

Twitter Print
2023 оны 01-р сар 26-нд 09:46 цагт
Мэдээний зураг,

"Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хууль"-ийг олны амаар биш яг төвлөрч суугаад үзлээ. Н.Учралын яриаг ч сонслоо.

УИХ-аар хэлэлцэх явцад дэвшүүлж байсан зарчмын саналуудыг нь дэмжиж байсан ч яг хууль болоод батлагдсаныг нь хартал Монгол улс хүний эрх, эрх чөлөөний хувьд маш том ухралт хийжээ. Их сайхан зорилт тавьсан боловч хийсэн механизм нь орчин үеийн дэлхий ертөнцөд даанч нийцэхээргүй бүдүүлэг бөгөөд ядмагхан болсон байна.

Энгийн, ойлгомжтой товч өгүүлье;

- Энэ хуулийн агуулгаар иргэний нийтэлсэн мэдээ мэдээллийг зөрчилтэй гэж үзэх эсэхийг "Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв"-ийн бүтцийн нэгж хянана. Энэ хэл хугалмаар нэртэй төв нь яадаг юм бэ гэж үү? Энэ бол Учрал сайдын дэргэд ажиллах зөвлөл.

- Залилан, оюуны өмчийн зөрчил зэрэг заавал эрх бүхий байгууллагаар тогтоогддог нөхцлийг дээрх байгууллага шууд тогтооно. Тэд нар алдаа гаргавал? Хариуцлагыг огт дурьдсангүй.

- Хэрэглэгч буюу та зөрчилтэй контентийг шэйрлэсэн түгээсэн бол учирсан хохирлыг хариуцна. Гэтэл түмэн янзын мэдээллийн аль нь үнэн худал болоод зөрчилтэй эсэхийг та нэг хараад гаднаас нь мэдэж чадах уу? Олон сая долларын оюуны өмчийн бүтээлийг түгээсэн хэрэгт холбогдвол яах билээ, төлдөг л байх даа гэх үү?

- Олныг хамарсан тэмцэл, жагсаал цуглааны үед хууль зүйн сайдын саналаар Учрал сайдын дэргэдэх зөвлөл интернэт болон утсан харилцааг хэсэгчлэн (Сүхбаатарын талбай тойруулаад ч юм уу) эсхүл бүхэлд нь хаана.

Товчхондоо ийм байна. Батлагдахгүй байж магадгүй учраас, олны хэл амнаас болоод хурдан баталсан энэ тэр гэсэн тэнэг тайлбар, үндэслэлийг ярихаас ч дургүй хүрмээр. Учралыг эрх зүйч болохоор нь, эрдэм боловсрол ярьдаг болохоор нь итгэж явдагсан, харамсалтай.

Хуульч О.Алтангэрэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.34.61) 2019-12-08 09:59
      • 0
      • 0

      Амарсайхан даргаа !!! Автомашины улсын дугаарынхаа дэвсгэр фонныг нь хар цагаанаар ялгаад л албаны болон амины машинаа заагладаг байсан туршлага бий шүү дээ.

      Хариулах

    • Зочин

      (202.126.89.251) 2013-11-12 13:02
      • 0
      • 0

      Buh tsag uyeiin husemjit zaluu. Saihan zaluu, gaihamshigtai jujigchin.

      Хариулах