Явуулын шинжилгээний лаборатори ажиллаж байна

Twitter Print
2014 оны 07-р сар 11-нд 16:03 цагт
Мэдээний зураг,

Энэ жилийн наадмаар хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа үйлчилгээний цэгүүдэд эрүүл ахуйн шаардлага хангуулах үүднээс Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 100 гаруй улсын байцаагчийг дүүрэг бүрт томилон ажиллуулж байна.

Төв цэнгэлдэхэд 600, Хүй долоон худагт 300 гаруй хүнс, худалдаа үйлчилгээний цэг тусгай зөвшөөрлөөр ажиллаж байна. Эдгээр газруудад явуулын шинжилгээний лаборатори ажиллаж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлснээр эрүүл ахуйн шаардлага хангахгүй зарим нэг үйлчилгээний цэгүүд байгаа гэнэ. Иймээс наадамчин олон үйлчлүүлж буй газраа зөв сонгон үйлчлүүлэхийг анхааруулж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.