Азарганы уралдаанд Баянбатын хонгор азарга түрүүллээ

Twitter Print
2014 оны 07-р сар 11-нд 15:30 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын азарганы уралдаанд 227 хурдан хүлэг 27 км-т уралдлаа.

Азарганы уралдаанд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул манлай уяач Д.Даваахүүгийн хүү Баянбатын хавчиг хонгор азарга Улсын их наадамд түрүүллээ.

Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Т.Болдбаатарын халиун азарга, айргийн гуравт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын уугуул Э.Тамирын хүрэн азарга, айргийн дөрөвт Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул С.Цэмбилийн сартай хүрэн, айргийн тавд Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн Б.Оргилын халтар азарга орж наадамчин олны магнайг тэнийлгэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.