Г. Өсөхбаяр, А.Сүхбат нар багагүй маргаан үүсгэв

Twitter Print
2014 оны 07-р сар 11-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Энэ жилийн наадамд Монголчууд хоёр шинэ дархан аваргатай болсон. Сонирхолтой нь хоёр шинэ дархан аваргын хэн нь зүүний магнайд гарах вэ гэдэг дээр асуудал үүслээ.

Учир нь нэгийн давааны өмнө дархан аварга Г.Өсөхбаяр зүүн талын магнайд очоод зогсчихов. Гэтэл дархан аварга А.Сүхбат хөлийн цэцээр явж маргаан үүсгэв. Учир нь түрүүлж дархан аварга болсноороо “Би зүүний магнайг тэргүүлэх ёстой” гэсэн бололтой. Хөлийн цэцийнхэн нилээд маргалдаж нэгийн даваа эхлэв.

Уг нь Г.Өсөхбаяр 4 түрүүлсэнээрээ зүүн талыг тэргүүлэх ёстой. Харин А.Сүхбат 3 түрүүлсэн дархан аварга. Ийм эрэмбэ үйлчлэх ёстой гэж нэг хэсэг нь үзжээ.

Гэтэл дархан аварга цол хүртсэн хүнд ийм эрэмбэ үйлчлэхгүй. Учир нь 11 түрүүлсэн Б.Бат-Эрдэнэ 10 түрүүлсэн Х.Баянмөнхийн өмнө зогсож зүүн талд гардаггүй гэж бас маргажээ. Эцэст нь зүүнийг А.Сүхбат, барууныг Г.Өсөхбаяр манлайлан гаргахаар хөлийн цэц шийдвэрлэсэн гэж эх сурвалж мэдээллээ. 

24tsag.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.