
Тулгар төрийн 2223 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна.
Баяр наадмын энэ өдрүүдэд наадамчин олны хамгийн их эрэлттэй, гол хүнс нь хуушуур байдаг. Тэгвэл Төв цэнгэлдэхэд наадмын хуушуур нэг ширхэг нь хийж буй махны төрөл болон хачир зэргээсээ хамааран 1000-2000 төгрөгөөр худалдаалагдаж байгаа бол айраг нэг литр нь 3000 төгрөгийн үнэтэй байна.
Өглөөнөөс хойш дөрвөн удаа тог тасарсан бөгөөд холбогдох газраас газ хэрэглэхийг хориглосон учир тогны асуудал шийдэгдэх хүртэл хуушуурны цэгүүд тогтмол худалдаа явуулах боломжгүйд хүрсэн байна. Энэхүү байдал нь хуушуурны үнийг өсгөхөд нөлөөлсөн байна.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.