“Орос танк” инстаграммд сая дагагчтай

Twitter Print
2020 оны 02-р сар 13-нд 14:13 цагт
Мэдээний зураг,

“Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга “Орос танк” хочит Абдулрашид Садулаев инстаграмд нэг сая дагагчтай анхны бөх болжээ.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ноос өөрийн хуудаст цахим сүлжээний хэрэглэгчидэд хандан түүнийг дагах уриалгыг гаргажээ. Энэхүү уриалгыг дагестанчууд хайртай бөхөө олон мянгаараа дэмжин инстаграмыг нь саяд хүргэхэд чухал нөлөө үзүүлжээ.

Садулаеваас өмнө чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн олон дагагчтай бөх нь “Лондон-2012” олимпийн наадам болон дэлхийн дөрвөн удаагийн аварга Жордан Барроуз байсан. Түүнийг 609 мянган хүн дагадаг аж.

абдулрашид садулаев-н зурган илэрц

ИНСТАГРАМД ХАМГИЙН ОЛОН ДАГАГЧТАЙ 10 БӨХ

1. Абдулрашид Садулаев (ОХУ) - @sadulaev_abdulrashid, нэг сая

2. Жордан Барроуз (АНУ) - @alliseeisgold, 609 мянга

3. Хассан Яздани (Иран) - @hasan_yazdani73, 459 мянга

4. Кайл Снайдер (АНУ) - @snyderman45, 280 мянга

5. Мурад Нухкадиев (ОХУ) - @murad_nukhkadiev, 259 мянга

6. Адам Батыров (Бахрейн) - @batirov_adam, 251 мянга

7. Дэвид Тейлор (АНУ) - @magicman_psu, 233 мянга

8. Кайл Дейк (АНУ) - @kyledake444, 197 мянга

9. Франк Чамизо (Итали) - @frankchamizo92, 166 мянга

10. Бажранг Пуния (Энэтхэг) - @bajrangpunia60, 141 мянга

Эх сурвалж: Монголын Чөлөөт бөхийн холбоо

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.