Б.Цэрэнбалтавын хул торгон жолоо өргүүллээ

Twitter Print
2014 оны 07-р сар 10-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны уралдаанд 297 үрээ мордсон. Хурдан үрээнүүд гарааны зурхайгаас эргэснээс Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул Б.Цэрэнбалтавын хул торгон жолоо өргүүлсэн бол аман хүзүүнд 802 дугаартай хүү унасан бор саарал орж ирсэн. Энэхүү морины унаач хүү уралдааны замд мориноосоо унажээ. Гуравт Төв аймгийн Баянжаргалан сумын харьяат Ц.Тувааны хул, дөрөвт Дундговь аймгийн Адаацаг сумын харьяат Д.Сүхбаатарын хонгор халзан барианд орж ирсэн аж. Мөн айргийн тавд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийн  О.Батболдын бор хурдалсан байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.