
УАУ-ны сударт:
“Сонгино нь нойрыг арвидуулж, хоолны шингэлтийг сайжруулж, бадган, хийг анагаана. Сармис нь хорхой өвчин, халуун хийг анагаана” хэмээсэн байдаг.
Сонгино, сармис нь эмийн чадал ихтэй. Тухайлбал, сармисыг хорхойн эмийн жоронд хэрэглэхдээ битүү саванд сайтар түлж үнсийг нь хэрэглэх, мөн хийн туулгын жоронд 4-5 цаг зөөлөн галаар тасралтгүй буцалгаж илчлэг чадлыг үүсгэж хэрэглэдэг.
Түүхий сонгино, сармис нь хүнд, сэрүүн чадалтай байдаг тул эс шингэж, бадган салсыг арвидуулдаг. Тиймээс сонгино, сармисыг хоолонд хэрэглэхдээ заавал болгож хэрэглэх нь зүйтэй.
Эх сурвалж: Манба дацан нэгдсэн эмнэлэг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(59.153.115.84) 2021-04-11 22:43Төмсийг түүхийгээр нь идэж болдог
Хариулах