Ө.Энхтүвшин: Интернэт худалдааны чиглэлээр ажилладаг гэж надтай хүмүүс уулзсан

Twitter Print
2019 оны 11-р сар 25-нд 16:35 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн сард мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулагдаж, нутаг буцаасан 800 хятад иргэнийг Шадар сайд Ө.Энхтүвшин оруулж ирсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлсэн. Тэгвэл энэ талаар Шадар сайд өөрийн байр сууриа сэтгүүлчдэд дараах байдлаар илэрхийлсэн байна. 

-Манай улсад 800 орчим хятад гишүүн орж хууль бусаар ажиллаж байгаад баригдсан. Таныг Хуан гэдэг хятад хүнтэй уулзаж эдгээр хүмүүсийг оруулж ирсэн гэж Ж.Батзандан гишүүн чуулган дээр ярьсан. Энэ мэдээлэл ортой юу?

-800 хятад иргэнийг Энхтүвшин оруулсан гэж байгаа билүү. Казино байгуулах гэж оруулж ирсэн гэж байгаа. Цэцэрлэгийн хүүхэд ч ойлгохоор асуудлыг хөөцөлдөөд тэр намайг ингээд хэлчихлээ гээд та бүхэн рүү гүйж очоод байдаг хүн биш. Илт хэн ч үнэмшилгүй асуудал ярьж байхад тэр худлаа, үнэн гэж би гүйхгүй. 800 хятад визтэй оруулж ирсэн гэж байгаа. Эсвэл би тэр визийг олгосон байж тарна. Нэг бол би захиалга явуулсан байгаа. Ийм ийм хүмүүсийг оруулж өгнө үү гэж хэлсэн болж таарна. Тэгэхээр үүнийг л шалгачих хэрэгтэй. 800 хүн орж ирэхэд виз авахын тулд заавал аль нэг байгууллага юм уу, хувь хүний урилгаар орж ирнэ.

Тэгэхээр бүх зүйл тодорхой. Ямар аж ахуйн нэгж урилга өгсөн бэ гэдэг тодорхой байгаа. 800 хятад орж ирсэн асуудлыг Цагдаа, тагнуул гээд хуулийн байгууллагынхан шалгаж байгаа. Шалгаж дуусаад удахгүй дүнгээ хэлэх байх. Түүнээс өмнө би яриад л эсвэл УИХ-ын аль нэгэн гишүүн яриад байж үнэхээр болохгүй. Энэ явсаар байгаад хоёр улсын хоорондын харилцааны асуудал болох гээд байна. Зүгээр нэг улстөрчид бие биенээ чадахын тулд ярьдаг асуудал биш. Тиймээс ойрын хугацаанд цагдаа, тагнуулын байгууллага захиалга өгсөн байх. 51 аж ахуйн нэгж захиалга өгсөн юм билээ. Монголын 51 аж ахуйн нэгж ийм ийм хүмүүсийг Монгол Улсад урьж байна гээд оруулаад ирсэн юм билээ. Энэ талаарх мэдээллийг удахгүй танилцуулах байх.

-УИХ-ын гишүүнийг таныг энэ асуудалд оролцсон гээд байна шүү дээ. Таныг бүр нэр цохож хэлээд байна. Хэрвээ худлаа бол таны нэр хүндэд халдаж байгаа асуудал юм биш үү?

-Миний нэр хүнд гэхээс илүү Засгийн газрын нэр хүнд гараад байналээ ш дээ. Засгийн газар өөрөө зохион байгуулсан, тагнуулын байгууллага нь үүнийг мэдэж байсан. Оруулж ирсэн гээд барин тавин хэлж байналээ. Тиймээс хуулийн байгууллага хариугаа өгөх хэрэгтэй байна. Цагдаа, тагнуулын шалгалт дуусч байгаа юм билээ. Хариугаа олон нийтэд өгөх хэрэгтэй. Монголын төр өөрөө зохион байгуулсан гээд байгаа асуудал дээр шалгасан төрийн байгууллага нь өөрөө хариугаа өгөх хэрэгтэй. Сүүлийн үед Хятадтай холбоотой асуудал дээр намайг их л хардаж байгаа. Чөлөөт бүс байгуулах гэж байна хятад оруулж ирэх гэж байна гэж хоёр долоо хоног баталсан.

-Ер нь цахим казино байгуулах асуудал яригдаж байгаа юм уу?

-2001 оны хууль дээр Замын-Үүдэд казино байгуулж болно гэсэн заалт байдаг. 2015 онд Чөлөөт бүсийн хуулийг нэгтгээд гаргасан. Энэ хууль дээр казино явуулж болохоор ч юм шиг заалт бий. Гэхдээ Замын-Үүдийн чөлөөт бүсийн хувьд Хятадын Засгийн газартай тохирсон хэлэлцээрийн төсөл байгаа. Тэр хэлэлцээрт Замын-Үүдийн чөлөөт бүс дээр казино байгуулж болохгүй гэж заасан. Хятадын тал үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй гэсэн. Нэгэнт хятадын тал зөвшөөрөхгүй гэсэн учраас бид ч хүлээн зөвшөөрөх ёстой. Алтанбулаг Цагаан нуур дээр чөлөөт бүс байгуулахаар хүмүүс явсан юм билээ. Надтай хүмүүс уулзсан. Би Монгол Хятадын Засгийн газар хоорондын комиссын дарга тиймээс Хятадын талаас надтай янз бүрийн хүмүүс уулздаг. Гэхдээ би ямар хариу өгөх вэ гэдэг чухал. Ихэвчлэн судлах шаардлагатай асуудал тавьдаг. Дэмжиж болмоор асуудлаа дэмжинэ гэдэг, Засгийн газарт уламжлах ёстой ч зүйлүүд байдаг.

-51 аж ахуй нэгж  ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?

-Түүнийг мэдэхгүй байна. Тоо л сонссон. IT чиглэлээр манай улсад хөрөнгө оруулалт хийе гэж хятадын компанийнхан уулзсан. “энэ миний мэдэхгүй асуудал байна. Та нар яг юу хийх гээд байгаа, Монгол Улсад ямар ач холбогдолтой вэ гэдгээ цаасан дээр бичээд гаргаад ир” гэсэн. Тэр яриа болсноос долоо хоногийн дараа хятадуудыг барина гээд пижигнээд унасан. Гэтэл 800 хятад наймдугаар сараас хойш орж ирсэн хүмүүс байсан. “Интернет худалдаа, худалдаанд зуучлах, таавар гэсэн чиглэлээр ажилладаг. Хятадад биш гадаад орнуудад үйл ажиллагаа явуулдаг юм” гэж надтай хүмүүс уулзсан.

-Тухайн үед та хууль бус зүйл гэж сэрэмжлээгүй юү?

-Яг юу хийх гээд байгааг нь би мэдэхгүй учраас цаасан дээр бичээд аваад ир гэж гаргасан.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • иргэн

      (66.181.161.97) 2019-12-03 08:31
      • 0
      • 1

      энэ хүн эх орон ард түмэн хэрэггүй зөвхөн ходоодны хоол хэрэгтэй

      Хариулах

    • Иргэн

      (66.181.161.1) 2019-12-01 21:51
      • 0
      • 0

      Шадар сайд далдганадаг асуудал биш л баймаар юм салбар хариуцсан яам агентлаг гэж баймаар л юм мөнгө үнэртээд л мань күн шунал нь хөдлөж дээ шуналтай шар өвгөн одоо зайгаа тавьж өгөө өгөр Ө.Энхтүвшин гуай

      Хариулах

    • Иргэн

      (66.181.161.1) 2019-12-01 21:51
      • 0
      • 0

      Шадар сайд далдганадаг асуудал биш л баймаар юм салбар хариуцсан яам агентлаг гэж баймаар л юм мөнгө үнэртээд л мань күн шунал нь хөдлөж дээ шуналтай шар өвгөн одоо зайгаа тавьж өгөө өгөр Ө.Энхтүвшин гуай

      Хариулах

    • зочин

      (77.111.245.237) 2019-11-28 09:12
      • 0
      • 0

      Байнга сонгууль луйвардаж гардаг Хөвсгөлд ямарч нэр хүндгүй хуншгүй басшуналтай маш хиймэл төрхтэй авгай солих заваарах дуршилтай бузар өвгөн шүү дээ зөнөг залгаж байгаа ийм увайгүй өвгөчүүл залуусд маш муухай үлгэр дууриалал үзүүлж байгаа нам нь зайлуулах хэрэгтэй.

      Хариулах

    • монгол

      (192.82.76.216) 2019-11-26 15:25
      • 0
      • 0

      Энэ нөхрийг алчих буутай монгол алга уу

      Хариулах

    • Irgen

      (107.72.162.48) 2019-11-25 18:00
      • 0
      • 0

      Said geed bgaa Ystoi makes umaa

      Хариулах