В1 буюу тиаминын дутагдах шинж тэмдэг, хор холбогдол

Twitter Print
2022 оны 02-р сар 15-нд 12:10 цагт
Мэдээний зураг,

В1 буюу тиаминын ДУТАГДАЛ

B1-ийн дутагдлыг англиар Beri Beri гэж нэрлэдэг. Олон төрлийн өвчний шинж тэмдэг илэрдэг учраас "өвчин дууриагч" гэж нэрлэх нь ч бий. В1 нь нүүрс ус боловсруулдаг, энерги эрчим хүч үүсгэгч энзимүүдийг дэмжиж ажлыг нь хийлгэдэг, артерийн болон мэдрэлийн судаснуудыг нүүрс усны гэмтлээс хамгаалдаг гээд асар олон үүрэгтэй витамин юм байна.

В1 нь нүүрс усыг боловсруулдаг витамин бөгөөд байгаль эх нүүрс усыг боловсруулахад нь туслахаар арвай, буудай, будаа, нишингэ зэргийг В1-ээр баялаг бүтээдэг боловч хүн өөрөө "том толгой" гаргаж В1-р баялаг хэсэг болох хальсыг нь авч хаяад доторх хоосон нүүрс усыг нь л иддэг болсноор хүн төрөлхтөн тэр чигтээ В1-ийн дутагдалд орсон байдаг юм байна. Үүнийг нь олж мэдчихээд авсан арга хэмжээ нь өнөөх боловсруулсан будаа гуриландаа буцаагаад синтетик буюу хиймэл В1 нэмж хийж "баяжуулдаг" болсон боловч энэ нь яаж байгаль эхийн бүтээлийг гүйцэх вэ дээ. Яах вэ, хоосныг бодвол дээрдүүлсэн л юм даа.

В1-ийн дутагдал нэг өдрийн дотор үүсчдэг зүйл биш. Маш олон жилийн турш хуримтлагдсаар байгаад үүсдэг гэнэ. Мөн В1-ийн дутагдлыг лабораторид шинжилгээ өгч илрүүлэх инэнхдээ боломжгүй байдаг. Тийм болохоор В1-ийн дутагдалтай эсэхээ мэдэх хамгийн амар арга бол доорх шинж тэмдгүүдээс илэрч байвал В витамин уугаад шинж тэмдэг арилж байна уу гээд л үз гэнэ дээ.

В1-ийн дутагдлын шинж тэмдгүүд:

1) Стресс ихтэй байх - В1 нь тайвшруулах үйлчилгээтэй учраас дутагдалтай бол стресс ихтэй болно. Аймхай, сандруу, тэвдүү, уулгамч, ууртай, цочмог, гутранга, сөрөг болдог.

2) Мартамхай - ойрын зүйлээ мартах буюу мартаж санах, барьсан тавьснаа мэдэхээ байх, нөгөө өрөө рүүгээ орсноо яах гэж орж ирснээ мартдаг, түлхүүр эсвэл нүдний шилээ хаана тавьснаа мартах /зарим нь бүр гартаа барьчаад хайгаад байдаг даа/, нэг хүнийг дуудах гэж гэрийнхнийгээ бүгдийнх нь нэрийг дуудах, ямар нэгэн зүйлд удаан төвлөрч чадахгүй байх гэх мэт. Энэ нь ер нь алцгеймер, паркинсон гээд өвчнүүдийн эхлэл юм.

3) Сүүний хүчлийн ихдэл - В1 нь сүүний хүчлийг биеэс гадагшлуулдаг гол үүргийг хүлээдэг учраас дутагдалтай бол гадагшлуулж чадахгүй цуглараад илүүдэл болдог. Ингэхээр унтах гэхээр хөл чимчигнээд сонин болоод үсэрч босоод дасгал хиймээр, барьмаар базмаар юманд хавчуулмаар заримдаа бүр хугалаад хаячмаар санагдах мэдрэмж төрдөг. Маш хэцүү тээ. Мөн дасгал хийхээр жирийн хүнээс ихээр олон хоногоор булардаг байх. Бүр булраад олон хоногоор хөдөлж ч чадахаа байчдаг хүмүүс бол Benfotiamine гээд В1-ийн бэлдмэл уучихвал зүгээр гэж эмч зөвлөж байна. Гэхдээ энийг зөвхөн онц чухал үед л хэрэглэнэ. Синтетик витамин учраас тэр.

4) Шөнө нойргүйдэх, хар дарах, маш ихээр хурхирах, ханиалгаад байх, эсвэл бүр маш тод зүүд зүүдлээд амарч чадахгүй зэрэг нь В1-ийн дутагдал юм байна.

5) Зүрхний цохилт өндөр байх, байн байн санаа алдаад байх, амьсгалахад төвөгтэй ч юм шиг санагдаад байх.

6) Шилбэ хавагнах - В1 нь биеийн шингэний хуваарилалт гадагшлуулалтад идэвхитэй оролцдог учраас дутагдсан бол шилбэ хавагнадаг гэнэ.

7) Хөл гарын хуруу үзүүр захын мэдрэлүүд чимчигнэх бадайрах иржигнэх нь В1-н дутагдал гэнэ. В1 нь мэдрэлийн судаснуудыг хамгаалдаг гэж дээр хэлсэн. Дутагдхаар захын мэдрэлүүд гэмтэж ийм мэдрэмж төрдөг.

Машин унаанд суухаараа дотор нь муухайрдаг бөөлждөг бол В1-ийн дутагдалтай. Мөн зүг чигээ алддаг бол В1-ийн дутагдалтайгийн шинж.

9) Нүдний хар гүйгээд тогтдоггүй байх нь В1-н дутагдлаас болно. Нэг зүйл дээр хараагаа төвлөрүүлээд толгойгоо баруун зүүн тийш хөдөлгөхөд нүдний хар төвлөрсөн зүйл дээрээ тогтохгүй дагаж гүйх эсвэл чичрээд байвал В1-ийн дутагдал гэнэ.

10) Огт хөлрөхгүй эсвэл маш ихээр хөлрөөд байх. Яаж ч дасгал хийсэн хөлөрдөггүй минчийгээд байдаг эсвэл бүр асгараад л хөлрөөд байх. Нүд хуурайших эсвэл гар хөл нь хөрөөд л байдаг бол. Халуунд даараад хүйтэнд халууцаад байх зэрэг нь В1 -н дутагдал гэж байна шүү.

11) Юм идчихээд ядраад байх нь, гиста уйланхай үүсэх нь ихэвчлэн В1-н дутагдал байдаг юм байна.

12) Дасгал хийх дургүй байх - дасгал хийх гэхээр л нэг л эхэлж өгөхгүй, халшраад л, бүр дургүй хүрээд л, эхлээчгүй байж шантраад л байна уу. Тэр чинь В1-н дутагдал гэнэ дээ. Тэрнээс таны буруу биш. В1-ээ нөхөж чадвал дасгалаа дуртайяа хийнэ.

13) Байрлал өөрчлөхөд толгой эргэх, нүд эрээлжлэх, харанхуйлах. Сууж байгаад эсвэл хэвтэж байгаад гэнэт босоход нүд харанхуйлаад явчиж байна уу. В1-ийн дутагдал.

14) В1 дутагдахад ходоодны хүчил мууддаг учраас өтгөн хатах, цээж хорсох, хоол боловсруулалт удаашрах, гэдэс цанхайх бас нэг нөхцөл болох нь байна.

15) В1-ийн эрчим хүч үүсгэдэг митохондрийн үйл ажиллагаанд оролцдог 5 энзимийг ажиллуулдаг учраас энэ витамин дутагдахаар хүн ямар ч эрч хүчгүй, сульдаа болно.

В1 дутагдах шалтгаанууд:

1) Сахар чихэр, боловсруулсан нүүрс ус - дээр дурьдсанчлан В1 нь нүүрс ус боловсруулалтад гол үүрэг гүйцэтгэдэг. Эдгээрийг идэх тоогоор та өөрийн нөөцнөөс ашиглаж дуусгаж байдаг боловч хүнсээрээ өдөр тутамдаа нэмж авдаггүй. Хүн өөрөө амин дэм үйлдвэрлэдэггүй шүү дээ.

2) Архи согтууруулах ундаа - В1-ийг өм цөм дуусгадаг учраас архи согтууруулах ундааны төрлийн зүйлийг их бага ямар нэгэн хэмжээгээр хэрэглэдэг л бол В1-ийн асар их дутагдалтай байгаа.

3) Элэгний гэмтэл буюуу өөхлөлт, цирроз - элэг нь В1-ийг шимэгдүүлж шингээдэг гол эрхтнүүдийн нэг учраас элэг гэмтэлтэй бол В1-ийн дутагдал орно.

4) Стресс - стресс хүнийг зөвхөн В1 ч гэлтгүй маш олон төрлийн амин дэм эрдсүүдийг үгүй хийж байдаг. Гэтэл бас амин дэм эрдсүүд дутагдахад хүн стресстэнэ. Чөтгөрийн тойруулгаа гэж.

5) Кафейн - Кафейныг боловсруулахын тулд хүний бие В1-ээ өм цөм хэрэглээд бас дутагдалд ордог. Кафейн зөвхөн кофе биш хар болон ногоон цай, шоколаданд хүртэл бий. Тиймээс л өдөрт ганц аяга кофе уувал уу. Кофе уусан бол цай бүү уу, шоколад битгий ид гэдэг.

6) Хүчил буруулагч эм, жирэмснээс хамгаалах эм, антибиотикууд нь маш ихээр В1-н дутагдалд оруулдаг. Мөн шээс хөөх эм, декстроз, фруктоз нь В1-ийн дутагдалд оруулна.

В1 юунаас нөхөх вэ?

1) Элэг

2) Хүнсний тэжээллэг мөөгөнцөр (Nutritional yeast) - энийг усанд уусгаад уудаг гэнэ.

3) Гахайн мах

4) Өндөг

5) Загас

6) Наранцэцгийн үр

7) Сквош хулуу

8) Хэрээний нүд (asparagus)

9) далайн гаралтай хүнс (seafood)

Хамгийн гол нь В1-ийн дутагдалтай гэнгүүтээ синтетик витамин авч уухгүй шүү. Синтетик витамин мөнгөний гарз л болно. Шал дэмий. Мөн В1-ийг дангаар нь уухгүй. В-ийн комплекс витамин эсвэл органик мультвитамин ууж болно. Сахарын шижинтэй улсуудад бол синтетикийг нь байна уу, органикийг нь байна уу нэмэлтээр заавал уу гэж заадаг юм билээ.

Ер нь бол хүнсээрээ л авахыг хичээх хэрэгтэй. Эрдсүүдээ хоолоороо нөхөх шиг шилдэг зүйл энэ хорвоод үгүй билээ. Учир нь амин дэм эрдсүүд нь бүгд бие биенээ дэмжиж ажилладаг шүү дээ. Аль нэгийг нь дангаар нь уух биш байгалийн орц найрлагаараа байгаа хүнсний бүтээгдэхүүнээсээ авахыг хичээгээрэй.

Энхбаярын ОНОН

 

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.57.95.254) 2021-07-05 14:14
      • 0
      • 0

      Зөрчил шийдвэрлэх тухай хууль нь үзэл баримтлалын хувьд үнэхээр зөрчилтэй болон манай онцлогт тохироогүй хууль болсон.

      Хариулах