Токиод интоорын модны цэцэрлэгт хүрээлэнгүүдийг хэсэгчлэн хаажээ

Twitter Print
2020 оны 03-р сар 29-нд 11:32 цагт
Мэдээний зураг,

Японы нийслэл Токио хотын эрх баригчид коронавирусний халдвар тархах эрсдэлтэй байгаатай холбогдуулан сакура цэцэглэхийг харахаар олон хүн цуглардаг тус хотын гурван цэцэрлэгт хүрээлэнг хэсэгчлэн хаажээ.

Сакура цэцэглэдэг хамгийн алдартай газрууд болох Уэно, Ёёги болон Инокашира цэцэрлэгт хүрээлэнг хаасан байна. Токиогийн эрх баригчид мөн оршин суугчдыг бусад цэцэрлэгт хүрээлэнд зочлохгүй байхыг зөвлөжээ. Одоо Японд сакура цэцэглэх улирал эхлээд байгаа юм. Пүрэв гарагт тус улсад коронавирусний халдварын 92 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан хүний нийт тоо 2100 давсан бол 57 хүн нас баржээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 47 нь нийслэл Токиод хотод бүртгэгдсэн байна.

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.