Г.Ганбаяр: ХААИС-ийг ирэх жил Дархан руу, ШУТИС-ийг Эрдэнэт рүү нүүлгэнэ

Twitter Print
2020 оны 10-р сар 26-нд 12:15 цагт
Мэдээний зураг,

БШУЯ-наас боловсролын цахим шилжилтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Мөн яамнаас их дээд сургуулиудад хийж байгаа шалгалт, хотоос нүүлгэх талаарх мэдээллийг дэд сайд Г.Ганбаяр хүргэлээ.

“Сошиалд 12 сургуулийн үйл ажиллагааг зогсоосон гэсэн мэдээлэл гарсан. Энэ бол ташаа мэдээлэл. Шалгаж байгаа болгоныг хаана, тусгай зөвшөөрлийг цуцална гэсэн ойлголт байхгүй. Хаагдаж байгаа ихэнх сургууль элсэгчгүй, багшгүй болсон. Цаашдаа чанаргүй сургуулиудыг цэгцэлнэ. Зургаан газар оюутнуудынхаа асуудлыг шийдэхээр байна. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд Багануур дүүрэгт оюутны хотхон байгуулах талаар ярьсан ба энэ нь 2013 онд 11 их наяд төгрөгийн  санхүүжилт  гарах тооцололтой байв. Шинэ Засгийн газрын тооцооллоор Багануур боломжгүй" хэмээгээд, "Ховд, Дорнод, Орхон, Дархан-Уул, Дорноговь зэрэг аймгуудад оюутны хотхон байгуулахаар удахгүй Засгийн газраар шийдвэрлүүлнэ. ХААИС-ийг ирэх жил Дархан руу нүүлгэнэ. Тус сургуулийн дөрвөн хөтөлбөрийг Дарханы сургууль руу шилжүүлэн, өнгөрсөн хоёр жил тэр чиглэлд элсэлт аваагүй.

ШУТИС-ийг Эрдэнэт үйлдвэрт түшиглэн Эрдэнэт хот руу шилжүүлнэ. Мөн Ховд, Дорнодод боловсрол, эрүүл мэнд, нийгмийн чиглэлийн сургуулиа шилжүүлэх, Дорноговь болон говийн аймгууд руу уул уурхайн сургуулиа гаргая гэсэн бодлоготойгоор ТЭЗҮ боловсруулан ирэх жилээс ажил хэрэг болгоно" гэлээ. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.