Тайландын аялал жуулчлалын компаниудын ⅓ нь хаагджээ

Twitter Print
2021 оны 01-р сар 26-нд 13:15 цагт
Мэдээний зураг,

Коронавирусын цар тахлын улмаас Тайландад үйл ажиллагаа явуулдаг аялал жуулчлалын компаниудын ⅓ нь хаагджээ. The Tiger сонинд бичсэнээр Тайландын Аялад Жуулчлалын агентлагаас аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг компаниудын дунд санал асуулга явуулсан байна.

Санал асуулгад 2000 орчим компани оролцсон ба тэдгээрээс коронавирусын цар тахалтай холбоотойгоор хил хаагдаж, дотооддоо хөл хорио тогтоосон зэрэг нь компанийх нь үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлсөн тухай асуултууд асуужээ. Тэгвэл санал асуулгад оролцсон компаниудын 35 хувь нь аялал жуулчлалын бизнесээс гарсан гэдгээ мэдэгджээ. The Tiger сонинд бичсэнээр аялал жуулчлалын салбарт ажилладаг хүмүүс нөхцөл байдал маш муу байгаа хэмээн үнэлж байгаа ба аялал жуулчлалын салбараас бүрэн хамааралтай Пукет, Самуй, Краби зэрэг бүс нутгуудад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь хаагдсан гэжээ.

Пукет, Краби, Као Лакт үйл ажиллагаа явуулдаг сүлжээ зочид буудлын менежер The Tiger сонинд өгсөн ярилцлагадаа бизнес нь 9 сарын турш зогсонги байдалтай байсны улмаас зочид буудлынх удирдлагууд бүх ажилчдаа халсан хэмээн ярьжээ. Түүний хэлж байгаагаар хил нээгдэж, жуулчид ирж эхэлсэн ч зочид буудал ажилчдаа болон дэд бүтцээ бэлдэх гэж багадаа 6 сар болох гэнэ. Үйл ажиллагаагаа зогсоосон аялал жуулчлалын компаниудын 90 хувь нь буцаад энэ салбарт ажиллахгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тэдгээрийн дийлэнх нь бүх хөрөнгөө уг бизнест зориулсан гэр бүлийн жижиг компаниуд байгаа аж.

Туры в Таиланд - цены2021 на отдых в Таиланде от туроператора Русский  Экспресс

Хил нээгдэж, аялал жуулчлал сэргэсэн ч хэзээ ч коронавирусын цар тахлын өмнө байсан байдалдаа эргэж очихгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Өнгөрсөн долоо хоногт Тайландын Аялал жуулчлал, спортын сайд 2021 оны 2-р хагаст тус улсад 10 сая жуулчин ирэх төлөвтэй байгаа талаар мэдэгдсэн байна.

2019 онд коронавирусын цар тахал эхлэхээс өмнө Тайланд улс 40 сая жуулчин хүлээж авч байжээ. Тайландын Аялал жуулчлал, спортын яам дотоодын аялал жуулчлал сэргэнэ гэж тооцсон ч өнгөрсөн 12-р сарын сүүлээр Самутсакхон мужид коронавирусын голомт үүсч, халдвар Тайландын бусад мужууд руу тархсан юм. Үүнээс болж Тайландын засгийн газар муж хоорондын хөдөлгөөнийг хязгаарлахад хүрсэн аж.

Эх сурвалж: Interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.