Наадмын хуушуур

Twitter Print
2019 оны 07-р сар 09-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Юу юугүй зун болчихлоо. Урин дулаан болоод, мод цэцэгс дэлгэрээд эхлэхээр монгол хүнд юу бодогддог билээ? Хөдөө явах, голд шумбах уу? Мэдээж.

Бас Наадам гээд л хаа сайгүй туг шиг дэрвэх үе ирлээ. Наадам гэхээр юу санагдаж байна гээч. Үнэртэх шиг боллоо. Тийм шүү. Наадмын хуушуур. Хуушуурдахгүйгээр наадамлана гэж ч юу байхав. Энэ удаа та бүхэндээ гэртээ хийж болох жинхэнэ наадмын хэв загвартай, наадмын амттай хуушуур хийх аргыг мэргэжлийн тогоочоос сэм авснаа хэлж өгье. 

Гурилаа эртхэн зуураад тавибал дээр. Бүлээн усанд 1 ширхэг өндөг, бага зэрэг ургамлын тос, давс хийгээд гурилаа нилээд нялцгай зуурна. Дор хаяж 4 цаг амраах хэрэгтэй. Их амраах тусмаа сайн.

Татсан махаа өөрийн дураар амтална. Машиндсан мах хэрэглэнэ, эсвэл маш жижиг татсан мах байж болно. Махаа амтлахдаа ус хийхгүй, бага зэрэг хуурай гурил хийж базаж өгөөрэй.

Гамбанз, илдүүр, гараа тослоод гурилнаасаа тасалж аваад, гараараа бага зэрэг хавтгайлж өгнө. Тэгээд махаа хийж бууз шиг чимхээд гараараа зөөлөн дарж хавтгайлж байгаад илдэнэ. Илдэхдээ голоос нь тал талруу нь зөөлөн илдээрэй. Нэг талаас нь илдвэл мах нь бүлтрээд гараад ирнэ шүү. 

Хайруулын тавганд хуушуураа далд орохоор тос хийж халаагаад шарна. Шараад гаргахдаа тосыг нь сайн шүүгээрэй. Тэгэхгүй бол тос нь гуриландаа шингэчихнэ гэнэ шүү. Амжилт! 

www.mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.