АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга, Батлан хамгаалахын сайд нар Киевт ажиллаж байна

Twitter Print
2022 оны 04-р сар 25-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины хотуудад агаараас болон газраас цохилт өгч, тасралтгүй бөмбөгдсөөр байгаа энэ үед АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нар Киевт айлчилж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзаж ярилцжээ.

Энэ нь ОХУ Украин руу халдсанаас хойш АНУ-ын төрийн дээд албан тушаалтнуудын Украинд хийсэн анхны айлчлал болж байгаа юм. Ерөнхийлөгч Владимир Зеленский тэргүүтэй Украины эрх баригчид АНУ-ын Төрийн нарийн бичгийн Энтони Блинкен, Батлан хамгаалахын сайд Ллойд Остин нарт Украины зэвсэгт хүчинд пуужин устгах, байлдааныионгоц устгах систем, хуягт машин техникууд, танкууд яаралтай хэрэгтэй байгааг уламжилахаар төлөвлөжээ.

Нөгөө талаас Вашингтон болон НАТО-гийн гишүүн орнууд Украинд хүнд зэр зэвсэг, машин техник илгээхэд бэлэн гэдгээ илэрхийлсээр байна.

Өнгөрсөн амралтын өдрүүдээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Харьков муж болон Харьков хотыг бөмбөгдсөн ба Мариуполь боомт хотод байрлах төмөрлөгийн үйлдвэрийн байранд агаараас дахин цохилт өгчээ.

Мариуполь дахь Азовсталь төмөрлөгийн үйлдвэрийн байранд Украины зэвсэгт хүчний 2000 орчим цэргээс гадна 1000 орчим энгийн иргэд нуугдаж байгаа хэмээн Украины талаас мэдээлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.