
Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 93 жилийн ойн хурдан хязаалан морьдын уралдаан эхэллээ. Энэ жил газар газрын 318 хязаалан төрийнхөө наадамд тоосоо өргөхөөр гарааны зурхайгаас гарлаа. Даага, шүдлэн насандаа улс, бүсийн наадамд айраг, түрүү авч байсан олон сайхан хурдан буян уралдах гэж байна. Энэ жил нар, хур тэгширсэн сайхан жил болж байгаа учир хамгийн олон аймгаас уяачид ирж, хурдан хүлгүүдээ сойж байгаа талаар Хурдан морины салбараа хорооноос мэдээлэв.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.