Агуу хайрын бэлэгдэл гантиган цагаан ордон

Twitter Print
2021 оны 12-р сар 19-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Тэр түний цорын ганц эмэгтэй байсан...

Түүний зургийг хар даа, тэр үзэсгэлэнтэй юу? Эрэгтэй хүний өнцгөөс харахад тэр ер бусын үзэсгэлэнтэй байж чадах уу? Мэдээж царай муутай гэж хэлэхгүй, гэхдээ түүнээс илүү царайлаг, үзэсгэлэнтэй бүсгүйчүүд зөндөө л байсан. 14 хүүхэд гаргасан эмэгтэй ямар л олигтой бие хаатай байхав дээ... Мэдээжийн хэрэг таргалаад, гэдэс нь унжаад, бэлхүүс энэ тэр бүүр сураггүй л болсон байх... Энэ бол Мумтаз гүнж.

Анх 19 насандаа шах Джаханы гэргий болж байхдаа Мумтаз гүнж залуу насны гоо үзэсгэлэнгээрээ харц булаамаар л байсан байх. Үүнд гайхах юмгүй. Хамгийн гайхал төрүүлэх зүйл бол харин дараа тохиолдсон нь шах Джахан хөл алдтал, толгойгоо эргэтэл Мумтаз гүнжэд дурласан. Шах үзэсгэлэнтэй олон эхнэртэй өөрийн гаремаа орхиж, тэр байтугай гол эхнэр болох Персийн гүнжийг хүртэл тоохоо больсон. Шахын хувьд ганцхан эмэгтэй л байх болсон, тэр нь Мумтаз!

Мумтаз түүнд 14 хүүхэд гаргаж өгсөн, гэвч Шах түүнийг анх учирч байсан шигээ л хайрлаж байв... 1000 эрчүүд аль эрт олон хүүхэд гаргасан, хөгширсөн, гэдэс гүзээ нь унжсан эхнэрээсээ сэтгэл буруулаад залуухан сайхан хүүхэн олоод авах байсан байх. Джахан шах харин Мумтазаа л хайрласан хэвээр байсан. Учир нь тэр түүний цорын ганц хайр байсан. Тийм болхоор Мумтаз хэдэн настай, бүдүүн тарган, үрчлээстэй байх эсэх нь Шахад ямар ч ач холбогдолгүй байсан. Тэр хэрэв урт наслаж цэл буурал эмээ болсон ч Шахын цорын ганц хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн хайртай эмэгтэй хэвээр байх байсан. Мумтаз Махал буюу ордны чимэг гэж түүний нэр орчуулагдана.

Харамсалтай нь тэр 14 дахь хүүхдээ төрүүлэх явцад нас барсан. Шах Джахан шөнөжин нас барсан Мумтаз эхнэрээ тэвэрч гашуудсан ба нэг шөнийн дотор түүний үс нь бууралтсан.

Тэр бүтэн 20 жил хайртай эхнэр Мумтаз Махалдаа зориулж дэлхийн гайхамшиг болох бунхан ордон бариулсан ба тэр нь агуу хайрын бэлэг тэмдэг болж бидэнд өвлөгдсөн нь алдарт Таж Махал юм. Усан сувгийн дээгүүр цагаан шувуу мэт хөөрөх цагаан гантиган ордон....

Шах Джахан насны эцэст хоригдож, ядуу зүдүү цор ганцаараа, өвчинд баригдаж нас барсан... Нэгэн цагт хүчирхэг байсан агуу Шахад хайрынхан бэлэгдэл болох гантиган цагаан ордон л гэгээлэг дурсамж болон үлдсэн байхдаа...

Орчуулсан: Т.Агьзул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.