Ж.Сезар ийм ялагдлыг тайлбарлахад хэцүү гэсэн байна

2014 оны 07-р сар 10-нд 09:33 цагт
Мэдээний зураг,

Бразил нутаг дээрээ болж буй дэлхийн аваргын хагас шигшээд Германд 7:1-ээр гутамшигтайгаар хожигдсон. Нэгдүгээр үед л 5:0-ээр бут ниргүүлж ялагч нь эрт шийдэгдсэн тоглолтын дараа Бразилийн тамирчид ямар нэгэн тайлбар хэлэхийг хүссэнгүй. Хаалгач Ж.Сезар сэтгүүлч нарт хэлэхдээ “Тайлбарлахад хэцүү тоглолт боллоо. Германы шигшээ баг хамгийн шилдэг баг гэдгээ дэлхий нийтэд харууллаа. Тэдний ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс өөр сонголт бидэнд байхгүй. Тэд бол зургаан жил хамт тоглож буй тоглогчид. Харин бид бүтэн нэг жил ч хамт байгаагүй. Одооноос эхэлж дараагийн дэлхийн аваргад бид бэлдэх хэрэгтэй” гэсэн аж.

Харин Германы шигшээ багийн ахлах дасгалжуулагч Й.Лев хэлэхдээ “Би өнөөдөр залуусаараа бахархаж байна. Тэднийг ийм ялалт байгуулна гэж төсөөлөөгүй. Зүгээр л гоол алдахгүй эцсийн мөч хүртэл тэмцэлдэхийг хүссэн” гэсэн байна.

 

 

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.