Амьдралыг хойш тавих синдром

Twitter Print
2022 оны 03-р сар 05-нд 17:36 цагт
Мэдээний зураг,

АМЬДРАЛЫГ ХОЙШ ТАВИХ СИНДРОМ

Саяхан би Наринэ Абгаряны “Тэнгэрээс унасан гурван алим” нэртэй романыг уншаад зах дээрээс өөртөө гутал худалдаж авдаг өвгөний түүхэнд ихэд цочирдов. Мань хүн шинэхэн гутлаа авсан даруйдаа өмсөх гэтэл эмгэн нь эсэргүүцэн “Яах нь вээ, ням гаригт сүм орохдоо өмсөхгүй юу” гэв. Энэ үгийг сонсоод өвгөн голдоо ортлоо гомдов. Эмгэн нь хэлсэн үгээ зөвтгөх санаатай “хувцас гэдэг өдөр тутмын, баяр ёслолын гэж хоёр янз байдаг юм” гэхчилэн урсгаж гарав.

Хоёр хөгшин гэртээ ирэв. Сайхан өтгөн шөл зуухан дээр халж байх зуур өвгөн амсхийхээр хэвтээд тэр дороо нүд анив. Эмгэн хөгшнөө оршуулахдаа шинэ гутлыг нь бас л өмсгөсөнгүй. “Тэгж яах юм? Цоо шинэ гутал ш дээ!” гэв. Хариуд нь хөгшин шөнө болгон эмгэн дээрээ “ирж” харамч шунахай хэмээн зэмлэдэг болов. Ингээд эмгэн нь өөр нэгэн өндөр настанг өөд болоход нь мөнөөх гутлаа өмсгөөд “явуулав”.

***

Миний нэг танил надад, эмээдээ гомдож байсан тухайгаа харуусангүй ярьж өгсөн юм. Долоон настайдаа тэрээр хаврын амралтаараа эмээгийндээ зочлон ирээд байж. Нэг өдөр тэр эмээгээ алимны чанамал задлаач гэж гуйхад нь цаадах нь огт хөдөлсөнгүй гэнэ. Эмээ нь тэр чанамлаараа удахгүй болох “Троица” баярт зориулан алимны давхраат бялуу хийх гэж байж л дээ. Хүү эмээгээ хэсэг шалж байснаа сүүлдээ гомдоод нулимс дуслуулсаар төмөр замын рельс дагаад гэртээ харьжээ. Хүүд буцах вагоны билет авах мөнгө байгаагүй аж. Хөөрхий эмээ нь “Троица” баяр болохоос хоёр долоо хоногийн өмнө бурхан болж гэнэ. Тэгээд буяных нь ажил болж хүмүүс бужигнаж байх хойгуур нэг нь нөгөө алимны чанамлыг, загасны уурга, өргөст хэмх дардаг жижиг модон торхтой сэмхэн аваад явчихсан байв...

***

Манай нэг хамаатны хөгшин комодондоо нэг цоо шинэ, шоотой юбка хадгалдаг юм... Хадан гэртээ очихоороо өмсөх юм байх. Түүнээс:

- Танд энд юбка чинь таалагддаг уу? гэж асуувал

- Маш их гэж байна.

- Тэгээд өмсөж байгаач.

- Цаг нь ирэхээр өмсөн өө гайгүй.

Би хамаатныхаа эгчийг ятгах гээд “Нүд аньсан хойноо энэ юбкийг өмсөөд ямар таашаал авах биш... Харин талх авахаар гарахдаа өмсөж байвал догь байхгүй юу” гээд нэмэр болсонгүй. Эгч маань инээмсэглээд “амьдрал үзээгүй л байна даа чи” гэв.

***

Аав ээж хоёр маань сүүлийн хэдэн жил сувилалд явсангүй. Бие нь өвдөөд, нурофеныг литр литрээр ууж байж сувилалд явж курс эмчилгээ хийлгээд, эмчилгээний шаварт орооч гэхээр тас зөрөөд. Аав маань “Хаа нэгтээ дайн болж амьтан хүн үрэгдэж байхад би биеээ тойлуулаад хэвтэж байж чадахгүй. Надад тийм “совесть” байхгүй” гэнэ...

***

Найз хүүхэн маань нэг экспортоор орж ирсэн лаазтай шпротны тухай хааяа дурсаж ярьдаг юм. Ээж нь супер хямдралаар аваад, хүчинтэй хугацааг нь дөхчихсөн байсныг анзааралгүй далд хийчихэж гэнэ... Баяраар задлана гэсэн гэж. Баярын өдөр нь болоход ээж нь ширээ засч, дээр нь майонез түрхсэн шинэхэн талх, давсалсан өргөст хэмх, амтат ногоо, бас нь нандигнан хадгалж байсан шпротоо гаргаж тавьтал нөгөөх нь үнэр ороод муудчихсан байж.

Амьдралаа хойш тавих синдром гэдэг их “эвтэйхэн”. Дотор нь айдас хүйдэс, залхуу зан гээд хүссэн бүхнээ ороогоод тавьчихаж болно. Ямар нэгэн алхам хийж, шийдвэр гаргахаас зайлсхийсэндээ амьдралаа хойшлуулаад л... “Хүүхдүүд том болог, зун болохоор, Шинэ жилээр... “ гээд л. Нэг бол “Яг энэ нэгдэхээс, дараа сараас, амарч ирээд...” гэх нь ч бий. Өглөө нь бид орой болохыг хүлээж, харин орой нь - маргааш өглөөг. Ширээний гоёмсог бүтээлэг, халуун дотно үг, сайхан бодол, мөрөөдөл гээд сайхан бүхнээ “дараа” хэмээн хойш нь тавьдаг. Тохиромжтой үе, аятай цагийг хүлээсээр бид залуу зандан насандаа хийх байсан бүхнээ өтөл болсон хойноо хийхээр хойш нь тавихдаа амьдрал гэдэг чухам яг энд, яг одоо л өрнөдөг гэдгийг ор тас мартсан байдаг...

- Ирина Говоруха

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.161.25) 2020-08-21 15:05
      • 0
      • 0

      Хүүхдийн хадгаламжийн хүүнээс хүү авдагаа болих хэрэгтэй эсвэл хзгаартай бх хэрэгтэй хүүхдэдээ 5 10 цаас боломж бололцоогоороо хийгээд бдаг дээрээс нь хумслаад бдаг бид мөнгө ашиглуусаны төлөө хүү төлж бна

      Хариулах

    • zooya

      (47.144.135.69) 2020-08-21 14:40
      • 0
      • 0

      hadgalamjiin hyynees 10% avahaa boliochee

      Хариулах

    • Зочин

      (64.119.18.228) 2020-08-21 14:29
      • 0
      • 0

      Хадгаламжийн хүү буурч бга бол хүүниы 10% авдагаа болих хэрэгтэй.

      Хариулах