
Иргэд нурууны өвдөлтийн үед дур мэдэн эмчлэх, мөн өвчин намдаах эмээр өвдөлтийг намдааж явсаар өвчнийг хүндрүүлэх тохиолдол их ажиглагддаг.
Нурууны өвдөлт нь насанд хүрэгчдийн дунд элбэг тохиолддог бөгөөд ШАЛТГААН нь ихэвчлэн амьдралын буруу хэв маягтай холбоотой байдаг.
НУРУУНЫ ӨВДӨЛТИЙН ҮЕД ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГҮҮД:
Ууц нуруугаар өвдөх, өвдөлт нь удаан суух явган явах зэрэгт нэмэгдэнэ
Өвдөлт хөл болон түнх рүү дамжих
Нурууны булчин чангарч хөдөлгөөн хязгаарлагдах
Хөл бадайрч мэдээ алдах, булчин сулрах зэрэг байдаг.
Гэхдээ эдгээр шинж тэмдгүүд нь өвчний хүнд хөнгөний явцаас хамаарч харилцан адилгүй илрэх ба хөдөлгөөнтэй холбоотой сэдэрч намдаж болно.
Доорх зурагт үзүүлсэн буруу хэвшлүүд нуруу өвдөх шалтгаан болж болно.
Та өдөр тутамдаа нурууны өвдөлтөөс дараах байдлаар урьдчилан сэргийлээрэй.
1.Сандал дээр суухдаа нуруу цэх, 2 хөлийн ул газарт бүрэн тавигдсан байна.
2.Юм өргөх, тонгойх үед өвдгөө нугалан доош сууж байх нь нурууны огцом өвдөлтөөс сэргийлнэ.
3.Хүнд ачааг зөөхдөө аль болох биедээ ойр барих хэрэгтэй.
4.Удаан хугацаанд зогсоо байрлалд ажиллахдаа нэг хөлийг нугалаж зогсох нь нурууны ачааллыг багасгана
5.Даарахгүй байх
Ууц нуруугаар өвдөж буй тохиолдолд доор зурагт заасан байрлалаар унтахад өвдөлт намсдаг.
Д.Золзаяа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.