Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн 60 км замын засварын ажлыг эхлэхэд бэлэн боллоо

Twitter Print
2021 оны 04-р сар 05-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

60 КМ ЗАМЫН АЖИЛ ИРЭХ САРЫН 20-НД ЭХЭЛНЭ

Арвайхээр-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто замын 371-431 км дэх хэсгийн 60 км замын засварын ажлыг гүйцэтгэх компани тодорч ажлаа эхлэхэд бэлэн болжээ.

Баруун чиглэлийн гол замын энэ хэсгийн эвдрэл жолооч нарын төдийгүй түүгээр зорчиж буй иргэдэд тун хүндрэлтэй, эдийн засгийн хувьд ч ихээхэн хохирол учруулах болсоор хэдэн жилийн нүүр үзэж буй юм.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр “Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банк хооронд 2019 оны 9-р сарын 13-нд байгуулсан МОН-3786 зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд баруун аймгууд чиглэлийн гол авто замын сүлжээний хэсэг болох Хүйтний хөндий-Арвайхээр чиглэлийн 57.56 км авто замын их засварын ажлын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулах олон улсын тендерийн үйл ажиллагааг АХБ-ны Худалдан авах ажиллагааны журмын дагуу зохион байгуулсан. Гүйцэтгэгчээр шалгарсан “Эйч кэй би интернэйшнл холдинг” ХХК-тай зам барилгын ажлын гүйцэтгэх 13.97 сая ам.долларын өртөг бүхий гэрээг 2021 оны 3-р сарын 31-нд гэрээ байгуулснаар ажил 4-р сарын 20-ны өдөр эхлүүлэхээр холбогдох бэлтгэл ажлыг хангаж байна” гэсэн мэдээллийг өглөө.

Зам барих ажлыг 24 сарын хугацаанд гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх үүргийг гүйцэтгэгч компани хүлээсэн байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.