
Филиппины өмнөд хэсэгт цэргийн онгоц осолджээ. Тус улсын эрх баригчдын мэдээлж байгаагаа ослын улмаас 47 хүн амиа алдсан ба осолдсон онгоцноос хэдэн арван хүнийг аварч чаджээ.
Тус цэргийн онгоцонд 96 хүн зорчиж байсны дийлэнх нь цэргийн анхан шатны сургуулилтад хамрагдсан цэргийн албан хаагчид байсан ба ослын улмаас амиа алдагсдын дотор онгоц осолдсон газар байж таарсан 3 энгийн иргэн амиа алджээ. Ослын улмаас 49 хүн шархдсан талаар Филиппины зэвсэгт хүчнээс мэдээлжээ.
Шархдсан иргэдэд ослын газраас холгүй байрлах эмнэлэгт тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж. Онгоц Холо арал дээрх нисэх онгоцны буудал дээр газардах гэж байгаад газардах зурвасаас гарч, осолдсон аж.
Онгоц газарт унахаас өмнө онгоцонд зорчиж байсан хэд хэдэн хүн онгоцноос үсэрч, амь аврагджээ. Эрх баригчдын мэдээлснээр онгоц гадны нөлөөнөөс болж осолдсон гэх шинж тэмдэг байгаагүй ба аврах ажиллагаа дууссаны дараа шалгалт явуулж, онгоц осолдох болсон шалтгааныг тодорхойлох аж.
Тус онгоцыг АНУ-ын Агаарын зэвсэгт хүчин Филиппины армид тусламжийн журмаар хандивласан байжээ.
Эх сурвалж: https://www.bbc.com/news/world-asia
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.