Дэлхийн хамгийн үнэтэй цайны гүц

Twitter Print
2023 оны 06-р сар 08-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

Luxurylaunches-ийн мэдээлснээр тухайн цайны гүцний өртөг гурван сая доллар юм.

Эгоист хэмээх алтан цайны гүцийг Италийн Скавиа компанийн үнэт эдлэлийн газар үйлдвэрлэсэн бөгөөд гоёл чимэглэлийн ажилд 1.6 мянга гаруй очир алмааз, 388 бадмаараг орсон байна. Голд нь 6 карат (1.2 грамм) гаруй жинтэй бадмаараг шигтгээгээр чимэглэсэн бөгөөд тагийг нь 20 каратын үнэт чулуугаар (4 грамм орчим) чимэглэсэн байна.

Энэхүү гүц өвөрмөц гал тогооны хэрэгслийг багтаасан Chitra коллекцийн нэг хэсэг болжээ. Үүнд: Уинстон Черчиллийн охинд хамаарах мөнгөн цайны иж бүрдэл, 1816 онд Людовик XVIII хаан худалдаж авсан Хятадын Сүн улсын удам угсааны аяга таваг гэх мэт.

Р.Сайхан-Уул

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.