Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Давааням нарын шүүхийн шийдвэртэй холбогдуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшинд албан бичиг хүргүүлжээ

Twitter Print
2020 оны 07-р сар 28-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Петровис Групп компаниас Ерөнхий сайд асан С.Баяр, Петровис компанийн хувьцаа эзэмшигч Ч.Давааням нарын талаар гаргасан шүүхийн шийдвэртэй холбогдуулан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд албан хүсэлт хүргүүлжээ. 

Уг албан хүсэлтэд МҮХАҮТ нь төрийн байгууллагуудын өмнө гишүүн байгууллагуудынхаа хууль ёсны эрх ашгийг төлөөлөх, хамгаалах эрх бүхий  байгууллагын хувьд шүүхийн байгууллагаас гаргасан энэхүү шударга бус шийдвэрийн эсрэг зохих байгууллагуудад албан ёсоор хандаж, гишүүн компанийнхаа эрх ашгийг хамгаалах өмгөөллийн үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг хүссэн байна.  

Петровис Группийн компаниуд нь МҮХАҮТ-аас жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн шалгаруулалтад өнгөрсөн жилүүдэд нийт 34 удаа шалгарч байжээ. Улс орны эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болох хувийн хэвшлийнхний эрх ашгийн төлөө МҮХАҮТ нь өөрийн байр суурийг илэрхийлж, гишүүн компанийнхаа эрх ашгийг хамгаалах өмгөөллийн үүргээ хэрэгжүүлэн ажиллана гэдэгт найдаж байна.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.