
Улаанбаатар хотын түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг хамгаалалтын түвшингээр нь улс, нийслэл, дүүрэг гэсэн гурван зэрэглэлд ангилдаг. Улсын хамгаалалтад байх дурсгалын жагсаалтыг Засгийн газар, Нийслэлийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалтыг Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (Соёлын яам), Дүүргийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалтыг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батлан гаргадаг.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын Улс, Нийслэлийн хамгаалалтад байх дурсгал жагсаалтууд батлагдан гараад байна. Мөн энэ онд Дүүргийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалт батлагдан гарна.
Улаанбаатар хотын улс, нийслэлийн хамгаалалтад байх дурсгалын жагсаалтыг танилцуулж байна.
Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан Улаанбаатар хотын Улсын хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт:
1. Гандантэгчэнлин хийдийн цогцолбор (Баянгол)
2. Ардын намын Төв хороо, Ардын Засгийн газар түр байрлаж байсан байшин (Баянзүрх)
3. Гачууртын амны хадны зураг (Баянзүрх)
4. Дарь-Эхийн сүмийн чулуун багана, гол сүм (Баянзүрх)
5. Дамбадаржаа хийдийн цогцолбор (Сүхбаатар)
6. Дашчойлин хийдийн гэр хэлбэрт модон дуганууд (Сүхбаатар)
7. Чин ван Ханддоржийн байшин (Сүхбаатар)
8. Чойжин ламын сүмийн цогцолбор (Сүхбаатар)
9. Туулын Хар түнийн ордны туурь (Сонгинохайрхан)
10. Богд хааны ногоон ордны цогцолбор (Хан-Уул)
11. Их тэнгэрийн амны хадны зураг (Хан-Уул)
12. Анхны “Өндөр хоршоо”-ны 2 давхар байшин (Чингэлтэй)
13. Гэсэр сүмийн цогцолбор (Чингэлтэй)
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/161 дугаар тушаалаар батлагдсан Улаанбаатар хотын Нийслэлийн хамгаалалтад байх түүх, соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалт:
1. Анхны европ хоёр давхар байшин (Баянзүрх)
2. Анхны холбооны байшин (Баянзүрх)
3. “Гоожингийн өндөр” хэмээх байшин (Баянзүрх)
4. Консулын дэнжийн нууц бүлгэм байрлаж байсан байшин (Баянзүрх)
5. Сүхбаатар жанжны анхны хөшөө (Баянзүрх)
6. Сэлбэ голын гүүрний 2 ширхэг чулуун арслан (Баянзүрх)
7. Бэлхийн амны хүннү булш (Сүхбаатар)
8. Дондогдулам хатны дурсгалын суварга (Сүхбаатар)
9. Ерөнхий сайд П.Гэндэнгийн амьдарч байсан байшин (Сүхбаатар)
10. Мал тариалангийн яам байрлаж байсан байшин (Сүхбаатар)
11. Монгол Улсын их сургуулийн I байрны өмнөх 2 ширхэг чулуун арслан (Сүхбаатар)
12. Богд хааны Хүрэн ордны зарим байшин /Богдын зуны ордон, Богдын торгон цэргийн байр, Дондогдулам хатны сэрүүн лаврин/ (Хан-Уул)
13. Зүүн хүрээний нууц бүлэг байрлаж байсан байшин (Чингэлтэй)
14. Ерөнхий сайд Д.Жигжиджавын амьдарч байсан байшин (Чингэлтэй)
Г.Очбаяр
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.