Хүний зан араншинг гар утасны хонхоор шинжихүй

Twitter Print
2019 оны 02-р сар 08-нд 19:05 цагт
Мэдээний зураг,

Хүний зан араншинг гар утасных нь хонхоор мэдэж болдог гэнэ. Мэдээж орчин цагт сонголт гэдэг бүхэлдээ тухайн хүний сэтгэл санаа, сонирхол, дадал зуршлын тод илрэл байдаг. Тийм ч болохоор та ойр дотныхоо хүмүүсийн утасны хонхоор нь ямар хүн болохыг шинжээд үзэхэд болохгүй зүйлгүй шүү дээ.

Гар утас дуугарахад баруун гараараа авч, баруун талдаа барьдаг хүнд итгэж болдог гэнэ. Гар утсаараа ингэж  ярьдаг хүмүүс ихэнхдээ үнэнч, шударга, нийтэч байдаг.

Баруун гараараа утсаа авч зүүн чихэндээ барьдаг хүн их даруу, нуугдмал нэгэн бөгөөд өөрийгөө үргэлж дутуу үнэлдэг дутагдалтай.

Нэг гараараа гар утсаа барьж, нөгөө гараараа толгойгоо оролдож, эсвэл утасныхаа доороос барьж ярьдаг хүн хувийн нарийн зохион байгуулалттай, хариуцлага өндөртэй хүн.

Дуудлага ирэхээр босч ярьдаг хүн нэлээд шаргуу, амжилт өөд тэмүүлэгч, эрч хучтэй, ажил хэрэгч нэгэн.

Утасны хонхны хувьд:

Сонгодог хөгжим, дуурийн дуу сонгосон бол тухайн хүн маш мэдрэмтгий, бүх зүйлсийг номын дагуу хийхийг эрмэлздэг. Мөн гар утасныхаа хонхонд сонгодог хөгжим сонгосон бүх хүнийг сонгодог хөгжим сонирхдог, урлагийн хүн гэж дүгнэх хэрэггүй.

Дууны дахилт, гитарын аяз, жирийн утасны хонх оруулсан бол найдвартай байдлыг эрхэмлэгч, нягт нямбай, дундыг баримтлагч байдаг. Тэр болгон узэл бодлоо ил гаргаад байдаггүй.

Харин гар утасныхаа дэлгэцэнд хүүхэлдэйн киноны зураг, ямар нэгэн уриа суулгаж, утасныхаа хонхыг амьтны авиа зэргээр орлуулсан бол этгээд, ер бусын зуйлд сонирхолтой нэгэн.

Гадаадын рок, сонгодог хөгжим эгшиглүүлдэг бол тухайн хүн эрх чөлөөг эрхэмлэгч. Дуу хөгжмийн агуу бишрэн шүтэгч байх нь олонтаа.

Сүүлийн үеийн киноны дууг утасны хонхондоо сонгосон бол тэр маргаангүй зугаа цэнгэлийг эрхэмлэгч, хөгжилтэй нэгэн.

Романтик маягийн зөөлөн аялгуутай дуу, 80-аад оны диско ая дуугардаг бол тухайн хүн хуучныг баримтлагч үзэлтэй, тав тухтай байдлыг эрэлхийлэгч, эмзэг уян хүн байдаг. Хит дууг утасныхаа хонхоор сонгосон хүмүүс нэртэй, үнэтэй брэндэд дуртай, ихэвчлэн түргэн ааштай. Бүх зүйлсийг өөрийн болгохыг хүсдэг түүний зуршил нь үргэлж эрсдэл дагуулдаг.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.21.100.210) 2015-10-05 09:53
      • 0
      • 1

      Миний баруун чих сүлжээ муутай,над руу голцуу 00-д сууж байхад болон орондоо байх үед хүмүүс залгадаг. Би яруу найраг сонсох дуртай, "Эрээн цавд бороо ороход" сэрдэг

      Хариулах

    • Зочин

      (202.61.97.81) 2015-10-05 09:22
      • 1
      • 0

      би солгой энд нэг ч үнэн гэ алга

      Хариулах