Саун, бассейн, фитнес, амралтын газруудын үйл ажиллагаа өнөөдрөөс нээгдэнэ

Twitter Print
2021 оны 07-р сар 05-нд 08:22 цагт
Мэдээний зураг,

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй амралтын газар, саун, бассейн, фитнес, бялдаржуулах төв зэрэг байгууллагууд өнөөдрөөс эхлэн халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн үйл ажиллагаа явуулна.

Эдгээр аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл тулгамдаж байгаа асуудлынхаа талаар, тухайлбал тусгай хамгаалалттай газар үйл ажиллаа явуулдаг амралт, жуулчны газрууд үйл ажиллагаа явуулаагүй байсан ч газрын төлбөр төлдөг талаар Хотын даргад уламжилж, үйл ажиллагаа явуулахгүй хугацаанд энэ төлбөрөөс чөлөөлөх, эсвэл бууруулах боломжтой эсэхийг асуусан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Коронавирусийн халдвар маш хүнд нөхцөл байдлыг бий болгож байна. Хотын удирдлагын зүгээс аль болох аж ахуйн нэгжүүдээ дэмжихэд анхаарч, хичээж байгаа. Энэ ч хүрээнд хариуцлагын гэрээ байгуулж байгаа. Хариуцлагын гэрээ бол итгэлцэл, ойлголцлын гэрээ” хэмээн ярилаа.

Газрын төлбөрийн тухайд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны даргатай уулзаж, үүнийг шуурхай шийдвэрлэх ямар боломж, бололцоо байгааг эрэлхийлж, нааштай байдлаар шийдэхэд анхаарч, шаардлагатай бол Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар оруулж, хэлэлцүүлнэ гэдгээ илэрхийлжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.