Кипрт ой хээрийн түймэр дэгдэсний улмаас олон улсаас тусламж хүсээд байна

Twitter Print
2021 оны 07-р сар 04-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

Кипрт тус улсын түүхэнд байгаагүй том хэмжээний ой хээрийн түймэр гарч, эрх баригчид нь олон улсаас тусламж хүсчээ. 

Ой хээрийн түймэр хүчтэй салхины улмаас хурдацтайгаар тархаж, Киприйн өмнөд Лимассол дүүрэгт байрлах хэд хэдэн тосгоны оршин суугчдыг гэр орноосоо дүрвэхэд хүргэжээ. 

Түймрийн улмаас хэдэн арван байшин барилга шатжээ. 

Кипрт сүүлийн долоо хоногийн турш агаарын хэм Цельсийн 40 хэмд хүрсэн аж. 

Киприйн эрх баригчид өнгөрсөн бямба гарагт эхэлсэн ой хээрийн түймрийг унтраахад туслахыг Европын холбоо болон Израилиас хүсчээ. 

Өнөөдрийн байдлаар гал сөнөөгчид түймэр уулархаг бүс нутгийг давж, Мачайрасын үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү тархахаас сэргийлж байна. 

Киприйн Ерөнхийлөгч Никос Анастасиадез Кипр улсын хувь хүнд хэцүү өдрүүд үргэлжилж буйг онцолж, нэн тэргүүнд хүний амь эрсдэхээс сэргийлэх зорилго тавиад байгаа гэжээ. 

Тэрээр гал сөнөөхөд зориулагдсан  онгоцнуудаа илгээхээ мэдэгдсэн Грек болон Израиль улсад талархаж буйгаа илэрхийлжээ. Итали улс ч мөн адил Кипр лүү онгоцнууд илгээхээ мэдэгджээ.

Европын холбооны зөвлөл хиймэл дагуулын тусламжтайгаар Киприйн ой хээрийн түймрийн байршил, тархац зэргийг нь хянаж байгаа ба Их Британийн зэвсэгт хүчний албан  хаагчид ой хээрийн түймрийг онгоц болон нисдэг онгоцоор унтраах ажилд оролцож байгаа талаар Ройтерс агентлагаас мэдээлж байна.

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.