Тэнгэрийн цээр

Twitter Print
2015 оны 06-р сар 04-нд 14:20 цагт
Мэдээний зураг,

-Тэнгэр өөд хар ус цацах цээртэй 

-Тэнгэр өөд шороо цацах цээртэй

-Тэнгэр өөд хутга мэсээр чичлэх цээртэй 

-Тэнгэр өөд ганц хуруугаар заах цээртэй 

-Тэнгэрийг харааж, зүхэх цээртэй 

-Тэнгэр өөд буудах цээртэй 

-Тэнгэрт ам гарах цээртэй 

Тэнгэрээс од унах буюу солир харвахыг шөнө үл харах, харваас "Тэнгэрийн од унаснаас миний од унаагүй, түй, түй” гэж цээр гаргана. "Минийх биш хүнийх" гэх нь ч бий.

-Дуутай борооны үеэр мал саах цээртэй 

-Хавар цаг хүүхэд модон шуугиураар тоглохыг цээрлэнэ. Салхи дэгдээн тэнгэр задраана гэдэг.

-Олгойг зун цагт үлээж гадаа гэр дээр тавьж хатаах цээртэй. Тэнгэр дуугарах үед гэмтэй.

-Загийн ургамал уусан/эмчилгээнд/ хүн толгой нүцгэн гарах цээртэй, гарвал тэнгэр хуйсганана. 

-Хулгай салхитай газар суух, унтах цээртэй. Ам хамар муруйх өвчин олно.

-Гахайн толгойгоор лус тахих цээртэй. Бороо орохгүй ган болдог. Хэрэв тахисан бол хонины толгойгоор лус тахиж цээр арилгавал бороо орно гэдэг. 

-Салхитай өдөр хашгирах, исгэрэх, сэнс эргүүлэх, цаасан шувуу хийсгэхийг цээрлэнэ. Салхи дэгдээнэ. 

-Тэнгэрийн галтай өдөр тариа хуурах, хурим найр хийх цээртэй. Сар бүр тэнгэрийн галтай өдөр нэг удаа тохиох бөгөөд зурхайч нар үзэж тодорхойлно. Үүнд: Нэгдүгээр сарын хулгана өдөр, хоёрдугаар сарын туулай өдөр, гуравдугаар сарын морин өдөр гэх мэт буй тэнгэрийн галтай өдөр гал алдах нь амархан гэдэг. 

-Галын хайчийг тэнгэр өөд буюу хоймор өөд харуулан гозгонуулах цээртэй. Хөөтэй шилээвэр гэж үздэг. Хөөтэй шилээврийн цээр мөн адил.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.