
Тулгар төрийн 2223, Их Монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн баяр наадмын босгон дээр Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа. Нисэх, хэвлэл мэдээлэл, урлаг, спорт зэрэг салбар бүрийн төлөөлөл өнөөдөр шагналаа гардан авлаа. Эдгээр хүмүүс дотор Олон улсын шилэгдмэл шүүгч, Олон улсын бөхийн төрүүдийн холбооны алдрын танхимын гишүүн А.Басхүү спортын салбарын хүмүүсийг төлөөлж “Ардын багш” цол хүртсэн билээ. “Сидней 2000” Олимпийн наадмыг шүүх эрх авчаад 100 давхар байрны шатаар дээшээ гүйж байсан гэж шүүгч болсон дурсамжаа хуваалцаж байсан А.Басхүү Монголын чөлөөт бөхийн хөгжил үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм аж.

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505