Вашингтоны баталсан төсвөөс Киевт үзүүлэх тусламжийн мөнгийг хасжээ

Twitter Print
2023 оны 10-р сар 02-нд 13:30 цагт
Мэдээний зураг,

Вашингтоны баталсан төсвөөс Киевт үзүүлэх тусламжийн мөнгийг хасжээ

АНУ-ын Конгресс баталсан төсөвт Киевт үзүүлэх зэр зэвсгийн тусламжийн мөнгийг хассантай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд үзүүлэх тусламж дэмжлэгийг ямар ч нөхцөлд зогсоож болохгүй гэдгийг онцолжээ.

Конгресс дахь Бүгд Найрамдах намын гишүүд ирэх оны төсвийг батлах явдалд хориг тавьсантай холбоотойгоор Конгресс АНУ-ын засгийн газрын  санхүүжилтийг 45 хоногоор сунгах хуулийн төсөл баталсан ч уг төслөөс Киевт үзүүлэх 6 тэрбум ам.долларын тусламжийг хассан байна.

Бүгд Найрамдах намынхан Киевт цаашид тусламж дэмжлэг үзүүлэхийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлээд байгаа бол Ерөнхийлөгч Ж. Байден украинчууд Вашингтонд найдаж болно гэдгийг онцолжээ.

2022 оны 2-р сард ОХУ Украин руу довтолсноос хойш Вашингтон Киевт нийт 46 тэрбум ам.долларын өртөг бүхий зэр зэвсгийн тусламж үзүүлээд байгаа ба сүүлийн саруудад Вашингтон Украинд алсын зайн пуужин, Абрамс танк зэргийг илгээсэн билээ.

Ерөнхийлөгч Ж. Байдены хувьд Конгрессоос ирэх оны төсөвт Киевт 24 тэрбум ам.долларын санхүүжилтийг багтаахыг хүсээд байгаа юм.

АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын олонхыг Бүгд Найрамдах намынхан, Сенатын олонхыг Ардчилсан намынхан эзэлж байгаа ба уг хоёр танхим ирэх оны төсвийг хоёул зөвшөөрч байж төсөв батлагдах юм.

Бүгд найрамдах намын гишүүдийн зүгээс Вашингтон Киевт хангалттай тусламж дэмжлэг үзүүлсэн гэж үзэж байгаа бол Ардчилсан намынхан Украинд үзүүлэх тусламж дэмжлэгээ зогсоож болохгүй гэжээ.

Украины Гадаад харилцааны яам АНУ-аас ирж буй тусламж дэмжлэг хэвийн үргэлжилсээр байгааг онцолсон бол Вашингтоны дээрх шийдвэр Европын орнуудыг түгшээж байгаа аж.

Европын холбооны зөвлөлийн гадаад харилцаа хариуцсан дипломат Жозеп Боррель, "Ирээдүйд юу болохыг хэлж мэдэхгүй байгаа ч нэг зүйл тодорхой юм. Европчууд бидний хувьд Оросын Украины эсрэг дайн нь бодит заналхийлэл бөгөөд бид үүний эсрэг зохих арга хэмжээгээ авах ёстой." хэмээн мэдэгджээ.

Нөгөө талаас Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Украины зүрх зоригийг хэн ч унтрааж чадахгүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.