Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл "Эрдмийн алтан од" одонгоор энгэрээ мялаалаа

Twitter Print
2014 оны 07-р сар 09-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийг Монголын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Монголын багш нарын холбооноос Эрдмийн  Алтан од одонгоор шагналаа.  

Өнгөрсөн жилээс эхлэн  анх удаа нийслэлийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг нарын багш нарын үйл ажиллагааг дүгнэхдээ индексжүүлэн  мөнгөн урамшуулал олгож эхэлсэн юм. Мөн  ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчдийг нам, улс төрийн байдлаар нь биш ур чадвар  боловсролоор нь сонгон шалгаруулж томилдог шинэ тогтолцоонд шилжсэн. Энэ мэт Монголын багш нарын хөдөлмөрийг бодитоор үнэлэж, багш нарт урам хайрласан олон чухал ажлуудыг хэрэгжүүлж байгаад талархаж байгаагаа Монголын баш нарын холбооноос илэрхийлж байлаа.

Нийслэлийн Засаг дарга “Багш бол алдрай бяцхан хүүхдүүдийг хүн болгон хүмүүжих замд нь хөтөлдөг эрхэм хүмүүс. Монголын мянга мянган хүүхэд багачуудыг өдийн зэрэгт хүргэж , хүмүүжүүлсэн эрхэм багш нартаа чин сэтгэлээсээ талархаж байна. Би багш хүн учраас багш нарын хөдөлмөрийг хамгийн сайн ойлгож мэдэрдэг. Тиймээс цаашид  нийслэлээс багш нарын   хөдөлмөр, ур чадварыг дэмжсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн  ажиллах болно” гэсэн юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.