Амтат зраз хийх жор

Twitter Print
2021 оны 05-р сар 11-нд 17:13 цагт
Мэдээний зураг,

Орц:

- Хоёр хүний порц

- Машиндсан мах – хагас кг

- Өндөг – 6 ширхэг

- Ургамлын тос – 0.5 литр

- Бүрмэл юмуу хатаасан талхны үйрмэг

- Сонгино, давс, бусад амтлагч

Хийх арга:

Эхлээд өндгөө 15 минут чанаад, хүйтэн усанд сойно. Энэ хооронд сонгиноо хэрчээд, махтайгаа холино. Махандаа давс, амтлагчаа хийгээд сайтар базаарай. Чанасан өндгөө хальсална. Хүнсний скоч дэлгээд түүн дээрээ махаа нимгэн тавиад арилгасан өндгөө голд нь тавиад бөөрөнхийлнө.

Бөөрөнхийлсөн махаа нэг ширхэг хольсон өндгөнд дүрээд, бүрэгчээрээ бүрээд тосонд шарна. Шаргал өнгөтэй болтол нь эргүүлж шараарай. Дараа нь 180-200 градуст халаасан шарах шүүгээнд 20 минут шарах хэрэгтэй. Ингээд л таны хоол бэлэн боллоо.

Та сайхан хооллоорой.

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.