
Орц:
Салад навч - 200гр
Ягаан байцааны нимгэн навч - 30гр
Тахианы цээж мах - 150гр
Бууцай - 50гр
Давс - 2гр
Улаан перец - 1гр
Тахиа амтлагч - 5гр
Өндөг - 1ш
Улаан лооль - 100гр
Оливын тос - 20гр
Сармис - 5гр
Хатаасан яншуй - 5гр
Хар чидун жимс - 20гр
Ногоон чидун жимс - 20гр
Дарсан чинжүү - 20гр
Нимбэгийн хүчил - 2 дусал
Пармезан бяслаг - 10гр
Хийх арга
1. Салад навч, ягаан байцаа, бууцайн навчийг хүйтэн усаар угааж сэврээнэ.
2. Тахианы цээж махыг нимгэн давтаж улаан перец, тахиа амтлагчаар амтлан бууцайн навчийг дэвсэж ороон ороомог болгоод хүнсний скочоор дахин ороож гадна талаас нь хэсэг газар сэрээгээр нүхлээд жигнүүрт 15 минут жигнэнэ.
3. Өндгөө 8 минут чанаж болгоод хүйтэн усанд сойгоод хальслан нимгэн цагираг хэлбэртэй хэрчинэ.
4. Улаан лоолио нимгэн цагираг хэрчинэ.
Сүмс бэлтгэх
1. Оливын тосонд хуурай жижиглэсэн сармис, үрсэн пармезан бяслаг, нимбэгийн хүчил, давс, хатаасан яншуй хийж сайн уустал холиод бэлэн болно. Зуушийг олгох
2. Салад навч, ягаан байцааны навчийг өнгө хольж таваглаад тахианы ороомгоо үелэж зүсээд, зүссэн улаан лооль, өндөг болон хар, ногоон чидун, дарсан улаан чинжүүгээр чимэглээд сүмсийг дээр нь асгаж зууш бэлэн болно.
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.