Тэврэлт 20 секундийн турш үргэлжилбэл бие оюун ухааны төвшинд эмчилгээ болдог

Twitter Print
2022 оны 06-р сар 08-нд 08:47 цагт
Мэдээний зураг,

ТЭВРЭЛТ

Хоёр хүний хоорон дахь тэврэлтийн дундаж хугацаа гурван секунд байдаг. Тэгвэл судлаачид тэврэлттэй холбоотой нэгэн гайхалтай нээлт хийжээ. Тэврэлт 20 секундийн турш үргэлжилбэл бие оюун ухааны төвшинд эмчилгээ болдог байна. Энэ үеэр Окситоцин буюу хайрын даавар ялгардаг.

Энэхүү бодис нь бидний физик бие, сэтгэцийн эрүүл мэндэд тустай мөн биднийг тайвшруулж айдас түгшүүрийг намжаахад тусалдаг. Энэ хүчтэй “эм” үргэлж үнэгүй байдаг, хэн нэгнийг зүгээр л тэврэх, хүүхдээ бүүвэйлэх, нохой муураа эрхлүүлэх, хэн нэгэнтэй бүжиглэх, ойртох, найзынхаа мөрнөөс барих гэх мэт.

Психотерапист Виржина Сатирын хэлсэн алдартай үг байдаг. “Нэг өдрийг даван туулахад бидэнд дөрвөн тэврэлт хэрэгтэй. Хэвийн өдрийг өнгөрөөхийн тулд найман тэврэлт, өсөн дэвшихийн тулд 12 тэврэлт хэрэгтэй" гэж. Яг энэ тоонууд шинжлэх ухаанаар батлагдсан эсэх нь мэдэхгүй ч биеийн хүрэлт, тэврэлтийн ач холбогдлын талаар олон баримт бий.

1. ОКСИТОЦИНЫГ ИДЭВХЖҮҮЛДЭГ

Окситоцин нь тархины эмоцын хэсэгт байдаг, сэтгэл түгшил, стрессийг бууруулдаг, хөхтөн амьтадтай холбоотой даавар. Хүүхэд төрүүлэх үеэр энэ даавар ялгарч ээж гэх хүн бүх өвчнөө мартаж хүүхдээ хязгааргүй их хайраар хайрладаг шүү дээ. Тэгвэл шинэ судалгаагаар энэхүү даавар ялгарснаар эрэгтэйчүүд харилцаандаа илүү дотно болж чаддаг байна. Мөн сексийн хүсэл, чадварыг нэмэгдүүлдэг. Бид хэн нэгнийг тэврэхэд окситоцин даавар ялгаран, зүрхний хэмнэл, кортизолын түвшин буурна. Кортизол бол стресс, өндөр цусны даралт, зүрхний өвчинг зохицуулахад оролцдог.

2.ТЭВЧЭЭРТЭЙ ХҮЛЭЭЦТЭЙ БАЙДАЛ

Хүмүүс бие биедээ цаг зарцуулан, хүндэлж, хамт байгаад нь талархах үед харилцаа холбоо батжин бэхэждэг. Тэврэлт бол нэгэндээ талархах, баярласнаа илэрхийлэх хамгийн амархан арга. Хорвоо ертөнц завгүй, бид үргэлж дараа дараагийнхаа ажил руу яарч үсчиж явдаг. Удаашраад, чин сэтгэлийн тэврэлт бэлэглэхээр түр амсхийх нь өөрсдийгөө ч өрөөлийг ч тайвшруулж тэвчээртэй болгодог.

3. ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ

Тэврэх, хүрэлцэх үед хүмүүсийн стресс буурч олон өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Судалгаагаар хүрэлцэхүй нь дутуу төрсөн хүүхдийн өсөлтөд сайнаар нөлөөлдөг, өвдөлтийг бууруулдаг, чихрийн шижинтэй хүүхдүүдийн глюкозын түвшинг бууруулдаг, хавдрын өвчтөнүүдийн дархлааны системийг сайжруулдаг болох нь батлагджээ.

4. “THYMUS GLAND”-г ИДЭВХЖҮҮЛДЭГ

Тэврэлт дархлааг дэмждэг. Өвчүүн дээр бага зэргийн даралт өгч сэтгэл санааны хүч өг өгөхөд наран сүлжээ хүрд идэвхждэг гэж үздэг. “Thymus gland” идэвхэжсэнээр цусны цагаан эс тэнцвэрждэг.

5. ҮГ ХЭЛЭХГҮЙГЭЭР ХАРИЛЦАХ

Харилцаа холбооны 70 хувь нь үг хэлэлгүйгээр явагддаг. Биеийн хэлэмжээр хүний олон хэлэх гэсэн санааг мэдэж болдог. Тэврэлт бол үг хэлэхгүйгээр өөрийгөө өөр нэгэн хүнд эсвэл амьтанд илэрхийлэх хамгийн сайн арга. Чамаас хайр халамжийг мэдрээд зогсохгүй цаашлаад тэр хайр халамжийг түгээх чадвартай болгодог.

6. ӨӨРТӨӨ ИТГЭХ ИТГЭЛ

Хүүхдийг тэврэхэд өөртөө итгэх итгэл нь нэмэгддэг. Нярай хүүхдэд хамгийн чухал зүйл бол тэврэлт. Нярай хүүхэд эцэг эхээ хүрэлтээр таньж мэдэрч чаддаг. Бидний төрсөн цагаас эхлээд л гэр бүлийн гишүүдийн хүрэлт бид өөрсдийгөө онцгой, хайрлагдсан гэдгийг мэдрэхэд гол үүрэг гүйцэтгэдэг. Бидний мэдрэлийн эрхтэн тогтолцоонд багадаа авсан өөрийгөө үнэлэх үнэлэмж болон мэдрэхүйн эрхтэн хоёрын холбоо бат сууж өгсөн байдаг. Багадаа ээж аав хоёроосоо авсан тэврэлт хүрэлцэл бидний эсийн түвшинд тамгалагдан үлддэг. Тэврэлт соматикийн төвшинд бидэнд энэ тамгыг сануулдаг. Тийм учраас тэврэлт биднийг өөрийгөө хайрлах хайр луу хөтөлдөг.

7. ДОПАМИНЫГ ИДЭВХЖҮҮЛДЭГ

Хүн бүрийн үйлдэл допаминыг хамгаалах, өдөөх урсгал байдаг. Допамины түвшин бууралтын үед паркинсон өвчин тусах эрсдэл өндөрсөнө, сэтгэл санааны тогтворгүй байдал, сэтгэл гутралд орж болзошгүй. Допамин хүнийг гоё сайхан мэдрэмжтэй болгодог, урам зориг өгдөг. Тэврэлт тархинд допамин даавар ялгарахыг идэвхжүүлдэг.

8. СЕРОТОНИНЫГ ИДЭВХЖҮҮЛДЭГ

Тэврэхэд цусны судсанд эндорфин, серотонин ялгардаг. Энэхүү хоёр даавар нь баяр жаргалтай болгож өвчин шаналлыг саармагжуулна, мөн зүрхний өвчнөөс сэргийлнэ, илүүдэл жинтэй тэмцэхэд тусална, амьдралыг уртасгана. Гэрийн тэжээмэл амьтнаа эрхлүүлэн тоглоход стрессийн түвшин буурдаг. Удаан хугацааны тэврэлт серотонины түвшинг ахиулж, сэтгэл санааг өөдрөг аз жаргалтай болгоно.

9. ПАРАСИМПАТЕТИК ТЭНЦВЭР

Тэврэлт бидний мэдрэлийн системийг тэнцвэржүүлдэг. Арьсны хүрэлтийг мэдэрдэг хэсэг тархины “vagus” мэдрэлтэй холбоотой байдаг. Хэн нэгнийг тэврэх юмуу тэврүүлэхэд арьсны цахилгаан дамжуулах чадварт өөрчлөлт гардаг. Арьсанд гарч буй чийгшил, тог нь мэдрэлийн систем тэр дундаа парасимпатетик системийг тэнцвэржүүлэхэд үр нөлөөтэй.

Эх сурвалж: Freelance Journalist page

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.