ОХУ-д зорчих иргэдийн анхааралд

Twitter Print
2019 оны 10-р сар 20-нд 12:09 цагт
Мэдээний зураг,

ОХУ-д суралцахаар явж буй иргэд хил дээр цагаачлалын хуудас /миграционная карта/-г буруу бөглөсны улмаас нутаг буцах тохиолдол гарч байгааг ГХЯ-ны Консулын газраас анхааруулав.

ОХУ-д суралцах иргэд тус улсын хилийн албанаас бөглүүлдэг цагаан хуудсыг бөглөхдөө Аялалын зорилго буюу Цель визита /Purpose of visit/ хэсэг дэх Сургалт буюу Учёба /Education/ гэсэн сонголтыг дугуйлах ёстой. Гэвч иргэд дээрх хэсгийг дугуйлаагүйн улмаас нутаг буцаж буй аж. Тиймээс дээрх сонголтыг дугуйлах, сургалтын визээ үзүүлэхийг анхааруулж буй юм.

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.