Залбирал цусны бүтцийг өөрчилдөг болохыг тогтоожээ

Twitter Print
2021 оны 02-р сар 28-нд 17:48 цагт
Мэдээний зураг,

Маани, тарни унших, залбирах нь цусны бүтцийг өөрчилдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Ужгород хотын үндэсний их сургуулийн доцент, анагаах ухааны доктор, Украйны гавьяат зохион бүтээгч, гомеопат судлаач Михаил Лазорик, оюутнуудынхаа хамт томоохон судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр энэхүү санаагаа патентжуулсан байна.  

Судалгаанд эмч, хуульч, ердийн ажилтан зэрэг нийгмийн давхаргын олон төлөөлөл оролцжээ. Ингэхдээ өвчтэй голдуу хүмүүсийг хамруулсан бөгөөд сүмд мөргөж залбирахаар орохоос нь өмнө цусны шинжилгээ авч, гарч ирэхэд нь мөн давтан шинжилгээ хийсэн аж. Түүнчлэн судалгаанд хамрагдаж буй хүмүүсийг 15-20 минут залбируулсны дараа шинжилгээ авах маягаар баталгаатай үр дүнд хүрэхийн тулд урт хугацааны туршилт хийжээ. 

Цусны шинжилгээний хариултуудыг харьцуулан үзэхэд, маани, тарни унших, мөргөх залбирах нь хүчтэй үр дүнтэй үйлчлэл үзүүлдэг болох нь илэрсэн аж.  Шинжилгээний сөрөг үзүүлэлтүүдийн тоон утга 2-6 дахин буурдаг болох нь харагджээ.

praying-н зурган илэрц

Үүнийг бие организм дахь өвчлүүлэгч үрэвслүүдийн идэвхжилийг залбирал, мөргөл дардаг болохыг харуулж байна гэж тайлбарласан байна. Мөн залбирал, мөргөлийг хүмүүсийг мунхруулагч "хар тамхи" гэж үздэг үзлийг няцаах хэмжээний судалгаа болсон гэж үзжээ.

Маани, тарни унших, залбирал мөргөл үйлдэх үед хүний ухамсар, хараа, сонсгол, үг ярианы аппаратууд зэрэг ажиллаж, мөн авианы хэлбэлзэл нь бие организмд эерэгээр нөлөөлдөг болохыг нотолжээ.

Сүм, хийд дотор хүмүүсийн сэтгэл нь амарлингуй болж, хөнгөрдөг гэж олон хүн ярьсан байна. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.