
ӨТГӨН ХАТАЛТЫГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?
Өтгөн хаталт нь биеийн эрхтэн тогтолцооны тэнцвэргүй байдлын нэг дохио юм.Туулгах эм тогтмол хэрэглэх нь хоол боловсруулах тогтолцоо, элэгний үйл ажиллагаа, бүдүүн гэдэсний төрөлхи чадварыг улам бүр сулруулдаг.
Доорхи 4 шалтгаанаас үүдэж өтгөн хаталт үүсдэг байна. Өвчний шалтгааныг дарж бүрэн эдгэрэхийн тулд эхлээд шинж тэмдгүүдээ ажиглаж өөрийгөө оношлоорой.
Шалтгаанаа олж түүндээ тохирох эрүүл зөв хооллолт, дасгал хөдөлгөөн, уламжлалт эмчилгээ зэргийг хийснээр шинж тэмдэг аяндаа арилах билээ.
1.Халуун арвидах /халууныг дарж хорыг гадагшлуулах/
Шинж тэмдэг: өтгөн хатах,бие засахад гарахгүй хүндрэлтэй байх, уруул хатах, ам цангах, ойр ойрхон шингэн юм уух, амьсгал эвгүй үнэртэй байх, царай улаавтар өнгөтэй байх, хэл улаан өнгөтэй, шаравтар өнгөртэй байх.
Зөвлөгөө: Өдөр тутамдаа ногоо, жимс түлхүү идэх. Жишээ нь: алим,банана, байцай, цоохор майлз, лийр. Хүүхдэд бол өдөр бүр алим, банана, лийрээр нухаш хийж өгөх.
2.Билиг хий доройтох / билиг хий болон шингэнийг тэтгэх/
Шинж тэмдэг: халууны шинж тэмдэгтэй ерөнхийдөө төстэй боловч нуруу өвдөх, шөнө хөлрөх, нүүр хүзүү цээжээр халуу дүүгэх, хэл өнгөргүй байх зэрэг шинж тэмдгээр нь ялгаж болно.
Зөвлөгөө: Халуун ногоотой хоол хүнсээс татгалзах. Амтлаг будаа, ногоон буурцаг, хятад байцай, хар мөөг,тремелла мөөг,чихрийн нишингэ, лийр, тарвас, шар хулуу, сараана, амтат төмс зэрэг амтлаг, сэрүүн чанартай, шингэнийг нөхдөг байгалийн хүнсийг тогтмол хэрэглэх.
3.Цус багадалт /цусыг төлжүүлэх, элэгний үйл ажиллагааг дэмжих/
Шинж тэмдэг: өтгөн хатах, гаргахад хүндрэлтэй байх, царай цонхийх, толгой эргэх, мартамхай болох. Эмэгтэйчүүдийн хувьд сарын тэмдэг өвдөлттэй ирэх эсвэл сарын тэмдэг ирэх үед толгой өвдөх зэрэг шинж тэмдэг үүсэж болно.
Зөвлөгөө: Анар жимс, чихрийн манжин, jujube, goji berry буюу махирс, улаан лооль, бууцай, мах зэрэг улаан өнгөтэй цус төлжүүлдэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг түлхүү хэрэглэх хэрэгтэй.
4.Бөөр болон qi эрчим хүчний доройтол /бөөрийг тамиржуулах, qi эрчим хүчийг нэмэгдүүлэх/
Шинж тэмдэг: өтгөн хатахгүй хэрнээ гадагшлуулахад хүндрэлтэй байх, хүндэрсний дараа ядрах, хөлрөх, царай цонхигор ядрангуй, 4 мөч сул хүчгүй болох.
Зөвлөгөө: хонины мах, сам хорхой, шар буурцаг, jujube жимс, зөгийн бал зэргийг хэрэглэж байх. Мөн тахианы шөл нь дутагдсан эрчимхүчийг нөхөх үйлдэл үзүүлнэ.
Өтгөн хаталт олон янз.
1.Сэтгэлзүйн өтгөн хаталт
Сэтгэл түгших, стресс, санаа зовних зэрэг нь биеийн төрөлхийн өтгөнөө гадагшлуулах чадварыг саатуулдаг. Хэрэв танд эдгээр сэтгэл хөдлөлд хэт их автах болон өтгөн хатах зовиур байдаг бол бие засах гэж өөрийгөө хэт их хүчлэхгүйгээр зөв амьсгалын дасгал хийж эхлээд тайвшрах нь чухал юм. Сэтгэл санаа тайван болох үед бие засах процесс маань хэвийн болох болно.
2.Архаг өтгөн хаталт
Дараах аргуудаас өөрт тохирохыг гэртээ хэрэгжүүлээрэй.
Бургуй: Энэ нь бүдүүн гэдсийг цэвэрлэхэд туслана. Ялангуяа кофены бургуй нь хорт бодисыг гадагшлуулж бүдүүн гэдсийг бүрэн цэвэрлэхэд тохиромжтой.
Иллэг: Өдөр бүр дээшээ харж хэвтэн хөлөө хагас нугалсан байрлалд 5-10 минут гэдсээ нар зөв илж массажлаарай. Энэ нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өтгөнөө гадагшлуулахад тустай юм.Алое: нь тайвшруулах үйлчилгээтэй ба гэдсийг тайвшруулж зөөллөх үйлдэл үзүүлнэ. Цэвэр алое-ийн шүүсийг уух усандаа багахан хийж ууж болно.
Магни: Маш олон судалгаагаар магнийн дутагдал нь өтгөн хаталтыг үүсгэдгийг нотолсон байдаг. Тийм учраас нэмэлтээр магни авч хэрэглэх нь тохиромжтой юм.
Хооллолт: Өдөр тутмын хоолондоо жимс, ногоо хэр их хэрэглэж байгаагаа нэг анзаараарай. Учир нь жимс, ногоо их хэрэглэх нь таны өтгөн хаталтыг эмчлэх үр дүнтэй юм шүү. Өглөөний цайн дээрээ амтат төмс хэрэглэхийг зөвлөж байна.
Мөн дээр нь усаа тогтмол сайн уух хэрэгтэй. Өдөрт 1700мл-аас багагүй уух хэрэгтэй.
3. Эмчилгээ: Уламжлалт эмийн эмчилгээ, зүү төөнө эмчилгээ нь маш тохиромжтой байдаг. Учир нь өвчин үүсгээд байгаа шалтгааныг дарснаар шинж тэмдгүүд аяндаа арилдаг юм.
УАУ их эмч, зүү төөнө заслын их эмч Э.Туул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Zochin
(192.82.68.184) 2020-02-18 12:53Ene bicheed bgai nuhur uuruu garaad bugdiig hiigeed uzdee chadahgui baij busdiig bitgii shuumjleed bai harinch manaihan sainajillaj bn
Хариулах