Хүүхдийн сурын харваа маргааш эхэлнэ

Twitter Print
2014 оны 07-р сар 08-нд 18:13 цагт
Мэдээний зураг,

Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Буриад сурын харваа Сурын талбайд өнөөдөр эхэлсэн билээ.  Энэ жилийн Буриад сурын харваанд 160 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна. Тэдний 40 гаруй нь эмэгтэй хараавчид байгаа бол 120 орчим эрэгтэй харваач уралдаж байгаа аж.

Сурын харваанд нийт 64 сум тавьж аваргаа тодруулах ёстой. Сурын талбайд эхний буюу 45 метрийн зайнаас харвах найман сумыг тавьж байна. Дараа нь 30 метрээс сум тавина. Эхний 32 сум тавьсны дараа оноогүй 16 оноогүй харваачид хасагддаг. Үлдсэн харваачид  48 сум тавьж, 24 оноогүй бол хасагдах журмаар явж аваргууд тодорно. Эрэгтэй, эмэгтэй тус бүр эхний таван харваачийг шалгаруулж, түрүүлсэн харваачид журмын дагуу мэргэн, спортын мастер, дэд мастер цол, зэргийг олгоно”.  Буриад харвааны аваргууд өнөөдөр тодорч, Сурын талбайд маргааш 09.00 цагт Хүүхдийн сурын харваа эхэлнэ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.