
ОРЦ:
Цөцгийн тос – 100 г
Өндөгний шар – 2 ш
Гурил – 130 г
Нунтаг газрын самар – 30 г
Чимх давс
Сахар – 125 г
Ус – 200 мл
Чихэрлэг аарц – 300 г
Крахмал – 25 г
Өндөг – 2ш
Мандарин – 350 г
Цэвэр желатин – 1 уут
ХИЙХ АРГА:
Зуурмагаа бэлдэх: цөцгийн тос, гурил, самарны үйрмэг, давс болон 25 г элсэн чихрээ хольж зуурч дээрээс нь өндөгний шараа нэмнэ. Зуурмаг дээрээ бага багаар хүйтэн ус хийж хатуувтар зуурмаг болгоно. Гурилны зуурмагаа элдэхэд амар байлгахын тулд хүнсний цаас, уутны завсар хийж нимгэн болтол нь элдэнэ. Элдсэн гурилаа тарт хийх савандаа болгоомжтой хийгээрэй. Аарц дээрээ хүсвэл сахар нэмж болно.
Өндөг, крахмал нэмж сайтар хутгана. Гурилын зуурмагаа хэд хэдэн газар сэрээгээр цоолж дээрээс нь аарцаа жигд тараана. 200 градусын хэмд 30 минут орчим жигнэж болгосны дараа хөргөнө. Желег зааврын дагуу бэлдэнэ. Мандаринаа арилгаж хумс хумсаар нь салгана. Мандаринаа бэлэн болсон бялуун дээрээ өрж тавиад дээрээс нь желег асгана. Десертийг хөргөгчид хийж биежүүлнэ.
Эх сурвалж: AT Mongolia
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.