
Торгон арьсан хром, мөн энгийн арьсаар хийгээгүй ч Европын хагасыг барж, Аугаа их эх орны дайны үед Оросын арми болон энгийн иргэдийг хэдэн арван жилийн турш хангаж байсан бахиал гутал нь музейн архивт бичигдээгүй байна. Энэ эгэл бор гутлын түүхийг Наталья Летников судалжээ.
Хөлөг онгоцны дарвуулын даавуу буюу брезентийг Викинг хүртэл хэрэглэдэг байсан. Ацтек, индианчуудаас уламжлагдан гутлаа оёж өмсөх түүхээс эхлэн XIX зууны шинэлэг бүтээлүүд нь резинэн уланд даавуугаар оёж хийсэн гутлууд их амжилт олж байв.
1.Их орны дайны үед ОХУ-ын гутлын технологийг хямд үнээр худалдан авах оролдлого хийхэд зориулж жилд 3 сая рубль зарцуулсан байжээ.
2. Парафин, Жилий болон өндөгний шар зэрэг холимог бүхий брезент даавуу. 1904 оны бүтээл Михаил Поморсевийн бүтээл. Материал нь арьс шиг харагдаж, усанд дэвтэж норохгүй гутлыг Орос-Японы дайны үеэр цэргүүд өмсч байсан бөгөөд энэ бүтээл хожмоо Милан хотын үзэсгэлэнгийн үеэр алтан медаль хүртсэн.
3. ЗХУ-ын эрдэмтэд Борис Бызов, Сергей Лебедев нар 30 жилийн турш хямдхан хиймэл резинийг зохион бүтээж, Иван Плотников үйлдвэрлэлд нэвтрүүлж, их хэмжээгээр гутал үйлдвэрлэх ажлыг зохион байгуулсан. Дайны өмнө цэргүүд шаахай өмсөж байсан ч химийн эрдэмтдийн бүтээл туслав.
4. "Брезент" үйлдвэрлэгч холбоотой байдаг бөгөөд бараг зуун жилийн турш цэрэг дайны төрлийн гуталтай холбоотойгоор үлдсэн байдаг.
5. Эх орны дайнд Оросууд ялсны 50 жилийн ойг тохиолдуулан Сталины шагналыг хүртсэн тухай дурсамж, гэрэл зураг, баримт бичгийг танилцуулж, музейд алдаршуулсан.
6.1942 онд домогт Катюша, Ил онгоц болон Як онгоц зохион бүтээгчид, мөн цэргийн бахиал гутлын материалыг зохиосон хүмүүс, 100 мянган рублийн шагналын сан бүхий Сталины шагналыг хүлээн авчээ.
ЗХУ нь дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Нийт үйлдвэрлэлийн 85% -ийг цэргийн хэрэгцээнд зориулсан.
7. "Берлинд очицгооё!" 1944 онд ЗХУ-ын уран бүтээлч Леонид Голованов хамгийн алдартай дайны үеийн зурагт хуудсыг зурсан бөгөөд энэ зурагт бахиал гутлыг сайтар дүрсэлсэн байна.
8. "Удаан эдэлгээтэй, хэрэглэхэд хялбар".
Дайны үед 150 сая гаруй хос гутал үйлдвэрээс гарсан бол тайван цагт Орос орныг сэргээн босгох их ажил, тариаланчид болон бусад салбарт тохиромжтой байх хамгийн шилдэг загварт зохион бүтээгчдийг урьж Вячеслав Зайцев брезент гутал дээр анхаарлаа хандуулав. Анхны бөгөөд цорын ганц улбар шар өнгийн гутал мэнлэлсэн байна.
XXI зууны бахиал гутал нь музейн үзэсгэлэнгийн нэг хэсэг юм. ОХУ-ын хамгийн эртний Тула зэвсгийн музейд цэргүүдийн түүхэнд зориулсан бүх цуглуулгууд одоо байдаг. 1961 онд оёмол гутал, "Дайн ба энх" уран сайхны кинонд хамгийн анх гарсан.
10. Барималч Дмитрий Беновын хөшөөг Пермийн нутаг дэвсгэрийн Оддын цэргийн баазад суулгасан юм. 40 килограмм бахиал гутал дүрслэгдсэн байдаг.
Р.Сайхан-Уул
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.